Нийслэлийн авто зам өргөтгөл шинэчлэлтийн ажил хийж байгаатай холбоотойгоор Баянзүрх дүүргийн 25-р хороо соёолжийн нүхэн гарцаас Нарантуул олон улсын худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг тавдугаар сарын 6-ны өдрийн 22:00 цагаас тавдугаар сарын 09-ний өдрийн 06:00 цаг хүртэл хаана. Үүнтэй холбоотойгоор дараах гурван чиглэлийн автобусны маршрутыг түр хугацаагаар өөрчилжээ.

М:5 “10-р хороолол-Нарны зам-Ботаник”,

Ч:17А “Баруун 4 зам-/Их тойрог/”,

Ч:17Б “Баруун 4 зам-нарны зам-Зүүн 4 зам-их тойруу /Их тойрог/” чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулан нийслэлийн хүрээ өргөн чөлөө, их монгол гудамж, олимпын гүүрээр нарны зам руу тойрч явах зохицуулалт хийсэн байна. Иймд зорчигчдыг дараах маршрутын дагуу нийтийн тээврийн үйлчилгээгээр үйлчлүүлэхийг мэдэгдлээ.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн