Монгол орон нь далайн түвшнөөс тодорхой хэмжээний өндөрлөгт оршдог учраас нарны хэт ягаан туяаны үйлчилгээ өндөртэй байдаг. Үүнтэй холбоотойгоор усанд байгаа иод амархан задарч алга болдог. Тиймээс хүмүүс иодын дутагдалд орох нь элбэг бөгөөд хоол хүнсээр авч буй иодын хэмжээ тун бага байдаг байна. Мөн нийгмийн бухимдал, стресс нь бамбай булчирхайн өвчлөл ихсэх нэг шалтгаан болоод байна. Тэгэхээр энэ бол нийгэмтэй холбоотой өвчин юм. Байнгын стресс, зан харьцаа, сэтгэл санааны гутрал бамбайд мэдэгдэм нөлөөлдөг юм.
Бамбай булчирхайн хамгийн гол үүрэг нь цусанд орсон иодыг цуглуулж, түүгээрээ хүний биед хэрэгтэй дааврыг үйлдвэрлэх юм. Харин бамбай булчирхай хангалттай хэмжээний даавар ялгаруулахгүй байхыг гипотиродизм буюу бамбай булчирхайн дааврын хэт багасалт гэнэ. Энэ өвчнөөр ихэвчлэн эмэгтэйчүүд өвчлөх эрсдэлтэй бөгөөд цаашилбал урагт нөлөөлөн удамшлаар урагт нөлөөлөх тохиодол ихээхэн тохиолддог. Бамбай булчирхайн эмгэг нь нүдэнд ил харагдаж, гараар барих төдийхөнд мэдрэгдэхгүй зөвхөн мэргэжлийн эмчийн үзлэгээр мэдэгддэг байна.
Бамбай булчирхайн дааврын дутагдлыг:
- Ядарч сульдах
- Өтгөн хатах
- Арьс хуурайших
- Жин нэмэх
- Цусан дахь холестрины хэмжээ нэмэгдэх
- Булчингаар өвдөх
- Үе мөчөөр өвдөх, хөших
- Сарын тэмдгийн хэмжээ ихсэх
- Үс шингэрэх
- Зүрхний цохилт удаашрах
- Сэтгэл санаагаар унах
- Ой санамж бүдэг болох зэрэг шинж тэмдгээр мэдэх боломжтой.
Бамбайн дааврын шинжилгээгээг та өрх, дүүрэг, хувийн бүх эмнэлэг гээд өөрт хялбар хаана ч хийлгэх боломжтой. Жирэмсэн ээжүүд эмчийн хяналтандаа эрт орж, бамбайн дааврын шинжилгээг нэн түрүүнд өгөх хэрэгтэй байдаг.
Хэрэв бамбайн даавар дутагдсан бол:
Иод агуулсан хүнсний бүтээгдхүүн хэрэглэхийг зөвлөж байна. Хамгийн их иод агуулсан хүнсний бүтээгдэхүүнд далайн гаралтай хүнс ордог.