Монфа Трейд компани олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж гэрчилгээгээ гардан авлаа. Баталгаажуулалтын аудитыг IAF, IAS олон улсын итгэмжлэл, баталгаажуулалтын байгууллагуудын гишүүн Канад улсад төвтэй MSECB байгууллага гүйцэтгэсэн юм.
“ISO 9001:2015 Чанарын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, хэрэгжүүлснээр Монфа Трэйд ХХК-ийн худалдаалдаг эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүн болон эм зүйн тусламж үйлчилгээний чанарыг тогтмол сайжруулж, харилцагчийн сэтгэл ханамжийг тасралтгүй нэмэгдүүлж байх тогтолцоог бүрдүүлэх ач холбогдолтой.
Монфа Трейд ХХК-ийн Чанарын бодлого:
Монфа Трейд ХХК-ийн мэргэшсэн, туршлагатай хамт олон бид чанартай, инновацлаг эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс шууд импортолж, үйлчлүүлэгчид хурдан шуурхай, найдвартай хүргэнэ. Бид хуулийн болон зохицуулалтын шаардлагыг хангасан чанарын удирдлагын тогтолцоог үр нөлөөтэй хэрэгжүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг тасралтгүй сайжруулж ажиллана.
Эмийн чанар, эмчилгээний идэвх, инновацийг эрхэмлэгч Монфа Трейд компани нь 1998 оноос хойш 25 жилийн турш эм, эрүүл мэндийн нэмэлт бүтээгдэхүүнийг дундын зуучлагч, төлөөлөгчөөр дамжуулалгүй үйлдвэрлэгчээс шууд импортолж, чанартай эм бэлдмэлийг боломжийн үнээр ард иргэдэд нийлүүлж байна.