Фүжиг галт уул гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй ч 3776 метр өндөр Хоншюү арлын төв хэсэгт оршдог идэвхитэй галт уул юм. Хамгийн сүүлд Хоэйгийн 4-р он буюу 1707 онд оргилж байжээ. Авирагчид өглөөний мандах нарыг уулын оргил дээрээс харахын тулд шөнө авирч эхэлдэг. Учир нь Фүжи ууланд энэ дэлхийн нар хамгийн түрүүнд тусдаг гэнэ.

Жил бүр Фүжи уулын бэлд 5 сая жуулчид зорьдог байна. Тэднээс 400 мянган хүн нь оргилд гардаг гэсэн тооцоо байдаг. Саяхан Монгол залуу энэ уулын оргил дээрээс хайртай бүсгүйдээ гэрлэх санал тавьсан байна. 2009 онд гэхэд 300,000 хүн авирснаас 30 хувь нь гадаад хүмүүс байжээ. Энэ уулын орой дахь цас нь 10 сарын турш хайлдаггүй ба хойт энгэрийнх нь цас зунд ч хайлдаггүй байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн