Японы эрүүл ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Unicharm Corp компани дэлхийн анхны дахин боловсруулагддаг живхийг Бямба гарагаас эхлэн тус улсын баруун өмнөд бүсийн дэлгүүрүүдээр худалдаалж эхэлжээ.
Уг живх нь “horizontal recycling” зарчмаар буюу хэрэглэсэн бүтээгдэхүүнийг буцаагаад ижил шинэ бүтээгдэхүүн болгон боловсруулдаг зарчмаар бүтээгдсэн юм байна.
Unicharm Corp шинэ бүтээгдэхүүнээ Aeon Kyushu Co жижиглэн худалдааны компанийн 68 дэлгүүрээр борлуулж эхэлжээ.
Хэрэглэсэн живхийг дахин боловсруулах үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар Кагошима мужийн хоёр дүүргийн захиргаатай тохиролцсон юм байна. Эдгээр үйлдвэрт озон ашиглан бактерийг устгах, үнэр арилгах тусгай технологийг хэрэглэх гэнэ.
Unicharm компани 2022 онд насанд хүрэгчдийн дахин боловсруулагддаг живхийг үйлдвэрлэж эхэлснээ эмнэлгүүд, өндөр настны асрамжийн газруудад нийлүүлдэг болжээ.
“Бид нөөц их шаарддаг стандартыг мөчлөгийн стандарт болгон өөрчлөх зорилготой ажиллаж байна. Манай шинэ живх эрүүл ахуйн байгууллагуудын зөвшөөрлийг авсан” гэж Unicharm компанийн менежэр Цүтомү Кидо тайлбарласан байна.
42 ширхэгтэй хүүхдийн живхний нэг багцын үнэ 1,078 иен ($7 орчим) буюу нэг удаагийн живхнээс яльгүй илүү үнэтэй худалдаанд гарчээ.
Эх сурвалж: Kyodo News