Family Communication.

Эмэгтэй хүн ѳдѳрт 20 мянган үг ярьдаг бол эрэгтэй хүн 7 мянган үг ярьдаг. Хэлтэй холбоотой тархины хэсэгт нь эмэгтэй хүнд 11% их нейрон байдаг, санах ойтой холбоотой хэсэг нь эрэгтэй тархинаас илүү том, мѳн хүний эмоцийг таних хэсэг нь бас илүү том байдаг байна. Ѳѳрѳѳр хэлбэл, хэл ярианы чадвар, EQ, дурсамж хадгалах чадвар нь эмэгтэй хүнд байгалиас ѳндѳр заяагджээ.

Гэхдээ ураг бүрэлдээд эхний 8 долоо хоног хүртэл эрэгтэй болон эмэгтэй тархинд ялгаа байдаггүй байна. Харин тестесторон (эрэгтэй гормон) нэмэгдсэнээр тархины хѳгжилд гол ялгаа үүсч эхэлдэг. Ингэснээр эрэгтэй тархинд харилцааны чадвартай холбоотой тархины эсүүд гэхээсээ, илүү аггрессив шинж чанартай холбоотой эсүүд хѳгжиж эхэлдэг. Улмаар эхээс тѳрѳх үед эмэгтэй хүүхэд хүний царайг таних, хоолой сонсох чадвар нь аль хэдийн ѳндѳр болсон байдаг. Эмэгтэй хүүхэд тѳрѳѳд эхний 3 сард бусад хүний нүд рүү харилцан харах чадвар нь 400% нэмэгддэг бол энэ хугацаанд эрэгтэй хүүхдийнх ѳѳрчлѳгддѳггүй байна. Эмэгтэй хүүхэд түрүүлж хэлд ордог гол шалтгаан үүнтэй холбоотой. Эмэгтэй хүүхэд ээжийнхээ стрессийг ч илүү мэдэрдэг байна.

Хүн ѳсвѳр насанд хүрэхэд тархинд ялгардаг эстроген (тааламжтай мэдрэмж), кортизол (стресс), окситоцин (хайр), допамин (сэтгэл ханамж) гормонуудын ялгарал эрэгтэй болон эмэгтэй хүнд харилцан адилгүй байдаг. Үүнээс болоод ѳсвѳр насны охид хоорондоо хов жив ярилцах, нууцаа хуваалцах, хувцас болон үсний засалтаа ѳѳрчилж турших гэх зэрэг бусадтай харилцах, холбогдоход чиглэсэн үйлдлүүдэд илүү татагддаг байна. Эдгээр үйлдэл нь стрессийг бууруулж, таатай мэдрэмжийг тѳрүүлнэ. Харин ѳсвѳр насандаа найзтайгаа муудалцах гэх мэт харилцаатай холбоотой таагүй зүйлс охидод илүү хүнд тусдаг. Яагаад?

Физиологийн хувьд энэ үед эмэгтэй хүн жирэмсэлж, хүүхэд тѳрүүлэх боломжтой болдог. Энэ үед аливаа аюул тохиолдоход эмэгтэй хүн эрэгтэй хүн шиг тулалдах эсвэл зугтах (fight or flight) боломж бага. Иймд бусдын тусламж дэмжлэг маш чухал учраас хүмүүстэй харилцаа сайтай байх, ѳѳрт туслах дотны найз, харилцаа холбоо чухал. Олон зуун мянган жилийн турш амьд үлдэх инстинктээс үүдээд эмэгтэй хүний тархи ийнхүү ялгаатай хөгжжээ.

Харин энэ үед эрэгтэй гормоны нѳлѳѳгѳѳр ѳсвѳр насны хѳвгүүд эсрэгээрээ илүү зожиг болно. Бусдаас хамааралгүй бие даасан байх, хэний ч үгэнд орохгүй байх нь тэднийг хүчтэй санагдуулж, илүү таатай санагдах болно. Энэ үед математик, физик, компьютер гэх мэт ганцаараа тѳвлѳрч суухад тохиромжтой зүйлст эрэгтэй хүүхэд илүү амжилт олох магадлал нэмэгддэг. Түүнээс логик чадварын хувьд энэ үед эрэгтэй болон эмэгтэй тархи ижилхэн чадвартай байдаг.

Эдийн Засагч Б.Түмэнцэнгэл

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн