Пак Гын Хэ-гийн ялыг нэмэгдүүлж, 118,5 тэрбум вон төлүүлж магадгүй

Авлигын хэргээр 24 жилийн хорих ял сонссон БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн ялыг нэмэгдүүлж магадгүй аж. Сөүл хотын прокурорын газраас түүнд 30 жилийн ял оноож, 118,5 тэрбум воны хохирлыг нөхөн төлүүлэх шаардлагыг Сөүл хотын шүүх байгууллагад уламжилжээ.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард түүнийг 16 зүйл хэргээр буруутган 24 жилийн ял оноосон бөгөөд улсад хохирол учруулсных нь төлөө 18 тэрбум ам.долларын нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. Прокурор үүнийг хангалтгүй гэж үзсэн байна. Хууль хүчний байгууллагаас Пак хатагтайг  эрх мэдлээ урвуулан ашигласан, авлига авсан, бусдад шахалт үзүүлсэн, авлига авахыг тулгасан зэрэг хэрэгт  үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан юм.

 

Сурталчилгаа

8 сэтгэгдэлтэй

  1. солонгосчууд ямар муухай улсууд вэ, ганц эмэгтэй ерөнхийлөгчийнхөө мууг үзэж үзлийн муухайгаар доромжилж байхыг харахаар өр өвдөх юм. ядаж со улсад байгуулсан эцгийнх нь нэрийг бодоосой, хэдийгээр муу зүйл ихийг хийсэн ч хүний энэрэнгүй сэтгэл гэдэг юмыг харуулах естой биш үү, ингэж байхаар амиа хорлосон 3 дахь ерөнхийлөгч болсон нь амар юм биш үү, ингэж тамлаж байхаар…

    Хариулах
  2. Ямар өрөвдмөөр юм бэ.Энэ хүн оноосон шийтгэлээс болж амьд гарч ирэх үү.Манай эрх баригчдын дэргэд энэ эмэгтэйн хэрэг юу ч биш ш дээ.Энэ хүн эх орныхоо газар нутгийг худалдаж ард иргэдээ туйлд нь хүртэл ядууруулж өөрөө гадаад оронд хэдэн тэр бумын хаус аваагүй.Энэ солонгосчууд арай дэндүү юм.Гэхдээ солонгосын шүүх прокурор цагдааг Монголд урьж ажиллуулвал яг таарах юм бна

    Хариулах
  3. НЭГ НЬ ШОРОНД, НӨГӨӨ НЬ КАЗИНОД ЮМ ГЭЖ ХАЧИН ШҮҮ. ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ АСАН ХАТАГТАЙ НАЙЗ НЬ ХАХУУЛЬ АВСНААС БОЛЖ ӨӨРӨӨ 32 ЖИЛ ШОРОНД СУУХААР БОЛОВ. ХАРИН МОНГОЛД БОЛОХООР УЛСАА ЦӨЛМӨСӨН ӨМНӨД СОЛОНГОСЫН ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС ДАРУЙ 1000 ДАХИН ИЛҮҮ УЛС ОРНО ХОХИРООСОН ЛУЙВАРЧИН, АВЛИГАЧ КАЗИНО ХЭСЭН ЦЭНГЭХ, ТИВ ДЭЛХИЙН УЛСУУДЫГ ХЭСЭН ОЛИМП ТЭМЦЭЭНҮҮД ҮЗЭХ, ХҮҮХЭНДЭН ЗУГААЛАХ ЭРХЭЭР “ШАГНУУЛЖ” БАЙНА. ХАЧИРХАЛТАЙ НЬ ТЭР ЭТГЭЭДИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ, ЗГ, УИХ, ХУУЛЬ ШҮҮХ НЬ БҮГД УЛАЙРАН ХАМГААЛЖ БАЙНА.

    Хариулах
  4. УИХ-ААС СҮРЖИН ЗАРЛАСАН ОЮУТОЛГОЙГ ШАЛГАХ АЖЛЫН ХЭСГИЙНХЭН ТАГ БОЛЖЭЭ. АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ Д.ТЭРБИШДАГВА, БӨХ Б.БАТ-ЭРДЭНЭ НАР ОЮУТОЛГОЙД ОЧИЖ ДАЙЛУУЛААД АМАА ХАМХИСАН.

    ХАРИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГЫНХАН ӨӨРСДИЙН ҮҮРГЭЭ ГҮЙЦЭТГЭЖ ДҮГНЭЛТЭЭ ГАРГААД УИХ-ААР ХЭЛЭЛЦЭХИЙГ ХҮЛЭЭСЭЭР ИТГЭЛ АЛДАЖ ЭХЭЛЖ БАЙНА.

    МОНГОЛ ТӨМӨРЛӨГ НИЙГЭМЛЭГИЙН ТЭРГҮҮН Ц.БЭЭЖИН АЖЛЫН ХЭСЭГТ ОРЖ АЖИЛЛАСАН ТУХАЙГАА ЯРЬЖ БАЙНА!

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.