Мягмар гарагт Арабын Нэгдсэн Эмират улсад их хэмжээний бороо оржээ. Тус улсын нийслэл Дубайд нэг жил орох хэмжээний бороо 12 цагийн дотор буусан байна.
Саяхан дэлхийн хоёрдох хамгийн ачаалалтай нисэх онгоцны буудлаар шалгарсан Дубайн олон улсын нисэх онгоцны буудлын усанд автсан бичлэг цахим орчинд нийтлэгджээ.
Үүний улмаас тус нисэх буудал үйл ажиллагаагаа 30 минутын турш бүрэн зогсоосон байна. Дубайн олон улсын нисэх онгоцны буудал мягмар гарагт /2024.04.16/ мэдэгдэл гаргахдаа “Дубай хот дахь нисэх онгоцны буудал руу чиглэсэн замууд их хэмжээний усанд автсан байна” гэсэн юм.
Тус нисэх буудлаас хийсэн цаг уурын ажиглалтаар бол Дубайд 12 цагийн дотор 100 мм бороо орсон байна. НҮБ-ын тоо баримтаас харвал энэ нь Дубайд бүтэн жилийн хугацаанд ордог борооны хэмжээ аж.
Эх сурвалж: CNN