Д.Гантулга: Олон нийт хот тойрсон уяачдын л асуудлаар яриад байдаг

Энэ сарын 11-нд Төрийн ордны Их танхимд болж өндөрлөсөн “Залуу малчид, уяачдын үндэсний зөвлөгөөн”-ийг нээж УИХ-ын гишүүн Д.Гантулга үг хэлсэн нь олны анхаарлын төвд орсон юм. Тэрбээр уяачдад хандан хурдан морины хүүхдийн нас, эрлийн морины асуудлыг таслан шийдвэрлэхэд санал бодлоо хуваалцан гарц шийдлийг хамтдаа олоход уриалсан юм.

Д.Гантулга гишүүн хэлэхдээ ” Олон нийтийн дунд нийслэл тойрсон хэдэн уяачдын асуудалд анхаарлаа төвлөрүүлээд байдаг. Иймд хөдөө орон нутгаас залуу уяач, малчдыг оролцох боломж олгох санал хүмүүсээс ирдэг тул энэ арга хэмжээнд оролцох хүсэлтэй малчин, уяачдыг  онлайнаар нээлттэй бүртгэлээ. Ингээд Монгол Улсын өв соёлыг өөрийн биеэр өвлөж малчин түмнийхээ зориг урмыг өндөрт мандуулж явдаг уяач, олон залуучууд та бүхэнтэйгээ уулзаж байгаад энэ эрхэм хүндтэй уулзалт зөвлөгөөнд хүрэлцэн ирсэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлээд өнөөдрийн арга хэмжээ эхэлснийг албан ёсоор мэдэгдье. Баярлалаа та бүхэндээ амжилт хүсье” хэмээжээ.

Түүний тэргүүлдэг  Монголын морин спорт, залуу уяачдын холбооноос санаачлан, Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яамтай хамтран зохион байгуулж байгаа үндэсний зөвлөгөөнд, Монгол Улсын бүх аймаг, сум, дүүрэг, баг, хороодын малчид, уяачдын төлөөлөл бүхий 800 малчин оролцсон билээ.


  • WordPress
  • Facebook

1 сэтгэгдэл

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.