Иран улсын баруун нутгийн 10 орчим мужид хортой зэрлэг мөөг идсэний улмаас 800 гаруй хүн хордсон тухай тус улсын “ИРНА” агентлаг мэдээллээ.  Бороо ихээр орсны дараа Ираны баруун нутгийн уулархаг газруудад  хүнийг шууд үхэлд хүргэдэг “Fungi “ хэмээх хорт мөөг их хэмжээгээр ургадаг гэнэ.  Өнгөрсөн сард тус улсад их хур тунадас унаснааар энэ мөөг ердийнхөөс илүү ургасан гэж эх сурвалжууд мэдээлжээ.

“Fungi “ хэмээх мөөгийг идсэн хүмүүсээс 11 нь амиа алдаж, хэдэн зуун хүн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус улсын мэргэжилтнүүдийн хэлснээр, энэ төрлийн мөөгөнд хордсон хүмүүсийг эмчлэх үр дүнтэй арга байхгүй аж. Хүмүүст ил задгай газраас мөөг худалдан авахгүй байхыг, зөвхөн тусгайлан савласан мөөг худалдан авахыг тус улсын холбогдох албаны хүмүүс уриалж байна.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн