Ким Чен Уныг Дональд Трампаар тоглохгүй байхыг санууллаа

АНУ-ын дэд Ерөнхийлөгч Майк Пэнс Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уныг Дональд Трампаар тоглохгүй байхыг санууллаа. Хоёр улсын төрийн тэргүүн ирэх сарын 12-нд анх удаа Сингапурт уулзахаар товлосон хэдий ч Ким Чен Ун амлалтаасаа няцсан нь АНУ-ын Ерөнхийлөгчийг шоконд оруулсан билээ. Гэсэн хэдий ч АНУ-ын зүгээс дээд хэмжээний уулзалт заавал болно гэдгийг өмнө нь мэдэгдсэн.
Майк Пэнс хэлэхдээ “ БНАСАУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Ун Дональд Трампаар тоглож чадна гэвэл маш том эндүүрэл болно” гэснийг “Fox news” уламжилжээ. Олон улсын анхааралд өртөөд буй эл уулзалт одоогоор болох эсэх нь дэлхийн хамгийн залуу удирдагчаас шалтгаалах уу эсвэл заавал болох уу гэх таамаг дэлхийн нийтийн анхаарлын төвд байна.
Б.Цэцэг