Нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарын тавьсан илгэлээс онцлох эшлэлүүд:
- Монгол Улс газар нутгийн хэмжээ, байгалийн баялгаараа дэлхийд эхний 20-д багтдаг ч аз жаргалын индексээрээ 104 орны сүүлээсээ дөрөвт бичигдэж, гурван хүн тутмын нэг нь ядуу байна.
- Дэлхийн хөгжлийн хандлага, хөрш орны эдийн засагт дүн шинжилгээ хийж, Монгол Улсын хөгжлийн бодлогыг тодорхойлсон.
- Хөрөнгө оруулалтын орчинд хамгийн чухал зүйл болох засаглалын тогтвортой байдал буюу шударга, хариуцлагатай, ёс зүйтэй засаглалыг бий болгоно.
- Технологийн давуу талыг ашиглаж төрийн байгууллагын хүнд суртал, авлигыг бууруулна.
- Баялаг бүтээгчдээ дэмжих багц хуулийг гаргана.
- Ядуу иргэдийг бүртгэж, ядуурлынх нь шалтгааныг цахим бүртгэлд оруулж, тохирсон төсөл хөтөлбөрт хамруулна. Ингэснээр 2030 он гэхэд Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах боломж бүрдэнэ.
- Засгийн газар Монгол Улсын 2018-2021 он хүртэлх Хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг боловсруулсан. Энэ хугацаанд нийт 113 төсөлд 28 их наяд төгрөг шаардлагатай. Үүнийг хэрэгжүүлж чадвал 2021 он гэхэд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 15 хувьд хүрч, 263 мянган ажлын байр бий болно.
- 2021 он дуустал шинээр хэрэгжүүлэх 70 төслийг эрэмбэлээд байна.Үүнээс эх үүсвэр нь шийдэгдээгүй 7.37 их наяд төгрөгийн өртөгтэй 11 төсөл байна.
- Татварын орчныг тогтвортой байлгах замаар хөрөнгө оруулагчдыг татна.
- Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөл болон Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх хороо байгуулсан. Аливаа шийдэл төрөөс гарахаас өмнө хувийн хэвшилтэй хэлэлцэж, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого гарах боломжийг бүрдүүлсэн.