Газын зурваст Израйлын цэрэг, цагдаагийнхантай мөргөлдсөний улмаас 112 палестин, тэдний дотор 18 хүртэлх насны 13 хүүхэд амь үрэгджээ. Мөн шархадсан 300 гаруй хүний бие муу байгаа тухай “Al youm as sabia” сонин мэдээлэв. Гуравдугаар сарын 30-нд эхэлсэн “Буцах марш”-ийн хүрээнд олныг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа эхэлснээс хойш өнөөг хүртэл тус зурвасын хилийн зүүн хэсэгт голдуу болсон мөргөлдөөний улмаас 13900 араб хүнд, хөнгөн шархдаж, хийнд хорогдсон гэнэ.
АНУ, Израйл дахь ЭСЯ-аа гурван шашны хот гэгдэх Иерусалим руу нүүлгэсэн өдөр болсон мөргөлдөөний үеэр 60 гарйу палестин амиа алджээ.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин