Харийн шашны урсгалд УГААГДАЖ буй ХОЙЧ ҮЕ…

Манай улс аливаа шашныг Үндсэн хуулиараа хүндэтгэж, ижил тэгш эрхтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Тиймдээ ч гадны шашны олон төрлийн урсгалууд манайд эрх чөлөөтэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

Хэдэн жилийн өмнө христийн сүм хийдийн хэв маягтай байшин цөөхөн харагддаг байсан бол одоо оройдоо загалмай хадсан сүм хийд хаа сайгүй таарах болсон. Хамгийн өнгөтэй өөдтэй барилга нь христийн сүм байгааг та ч харж буй. Нийслэлийн төв цэгээс бусад газар бүх дүүргийн нутаг дэвсгэрт, цаашлаад хөдөөх сум болгонд шахуу модон загалмайт байшин нэмж сүндэрлэсээр. Түүн дотор юу өрнөдөг нь тэр бүр тодорхой биш.

Гэтэл энэ байдал сүүлийн жилүүдэд их хэмжээгээр нэмэгдэж, өсвөр үеийн хүүхэд багачууд, нийгмийн доод давхаргын иргэдийг олноор хамруулах болсон нь ХАРДЛАГА төрүүлж байна.

Зөвхөн христ ч биш католик, лалын болон морман шашинтнууд, бидний нэрлэж мэдэхгүй өөр олон шашны урсгал хүч түрэн орж ирж, тухалж төвхнөсөөр байна. Хоёр сая гаруй монголчуудад 40 орчим төрлийн шашны урсгал байна гэсэн албан бус тоо ч буй.

Жишээлбэл: Баянзүрх дүүргийн хэмжээнд гэхэд бүртгэлтэй 133 сүм хийдээс 55 нь ямар нэг зөрчилтэй. Тэд хүүхэд залуусын тархийг угаасан зүй бус зан үйлдэлд хамруулж, тэдгээр нь гаж сэтгэлгээ, хэвийн бус байдлыг төрүүлэхүйц байгаа нь ихээхэн айдаст автуулж байна.

Аливаа зүйлийн ТУНГИЙН хэтрүүлэх аваас ХОР болдог. Манай өнөөгийн энэ нийгэмд ч гэсэн шашны гаж урсгалууд борооны дараах мөөг шиг олширсныг төрийн болоод мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах цаг болсон .

Гэтэл өөрсдийн нутаг дэвсгэрт гарч буй харийн шашны зүй бус үйлдлийг таслан зогсоох ёстой төр засгийн ажилтнууд маань эсрэгээрээ тэдэнд үйлчилж, хорооныхоо хүмүүсийн бүртгэл мэдээллийг өгөөд зогсохгүй орон байраар хангаж байгаа нь наанадаж төрийн албан хаагчийн ёс зүйд, цаашлаад улс орны үндэсний аюулгүй байдалд хамаагүй гэж үү гэсэн асуулт эндээс гарч ирж байна. Шүтэх, эс шүтэх хувь хүний эрхийг “сайн дур”-ын гэх сайхан нэрийн дор хүчээр шүтүүлэх албадлага болгон хувиргаж байгаа үүн шиг, үүнээс ч ноцтой үйлдэл хаа сайгүй өрнөсөөр л байна.

Улс орны ирээдүй болсон балчир хүүхдүүд, үзэл бодол нь хараахан төлөвшиж амжаагүй байгаа залуус гадны шашны сөрөг нөлөөнд угаагдан эх орноо гэсэн сэтгэлгүй, харийн хүнийг шүтэн биширч хөл толгойгоогоо олохоо больсныг харахад үнэхээр харамсалтай.

Бидний ядуу буурай, өлмөн зэлмүүн байдлыг ашиглан энэ мэтээр явсаар байвал улс орны дархлаа болсон СОЁЛ, уламжлал орхигдох болно.

Гэвч одоо монголчууд өөр хоорондоо улс төрийн талцалтай, нийт иргэдийн талаас илүү нь ядуу, оюун санаа нь булингартай байгаа үед олон шашныг хязгаарлах төрийн зохицуулалт яалт ч үгүй ШААРДАГДАЖ байна.

 

69 сэтгэгдэлтэй

  1. монголд өөрийн шашин байхгүй бүгд л гадны шашин Бөө мөргөлөөс бусад нь. Алинд нь ч давуу эрх төрийн зүгээс өгч дэмжиж үл болно харин бүх шашиныг төрийн бүх түвшинээс ангид байлгах ёстой

    Хариулах
    • Buddiin sum hiiduud, tuunii hamba nar shinechlel hiihgui, zaluu uedee heregtei buyanii arga hemjee yavuulahgui baigaa bolohoor iim ur dund hurch bna.400, 500 jiliin umnuh shigee urgul barits avahaas uur yum hiihgui, niigemd tus nemertei soyon gegeeruuleh ajil yu ch hiihgui bolohoor zaluu ue maani esusiin nuluund amarhan orj bna.

      Хариулах
    • ер нь яахаа мэдэхээ байсан хүмүүс ямар нэг шашин шүтдэг шүүдээ. ажилгүй орлогогүй харанхуй бүдүүлэг байвал харийнхан тэдний гар хөл бологч үзэл сурталчдад ашигтай.

      Хариулах
  2. Буддын шашны нэгэн урсгал болох “Шарын” шашин бол бас л харийнх. Монголыг зэвсгээр дийлэхгүй болохоороо тархийг нь угааж мунхруулах зорилгоор гаднаас нэвтрүүлсэн зүйл шүү дээ. Гэхдээ нэгэнт 300 жил хэрэглэсэн болохоор шарын шашныг гадуурхаад ч яах билээ. Хэр хэмжээтэй л байлгах хэрэгтэй. Хэт олон сүм хийд байгуулахгүй байх, мөн ядахдаа бүх сүм хийдэд номоо монголоор айлддаг болгох хэрэгтэй. Чой ламтан гуай энэ талаар юм бодмоор юм.

    Хариулах
  3. шарын шашинг Монголчуудыг хүлцэнгүй дорой байлгах гэж манжийн оруулж ирсэн шашин шүү дээ 13-р зууны Монгол эрчүүд 19 – р зуун 20-р зууны эхэнүеийн Монгол эрчүүдийг харьцуулан хараарай Шарын шашинтай улс орон хэзээд ч хөгжихгүй Төвдийг хар дундад зууны үеийн улс шиг хамгийн бурангуй шашин

    Хариулах
      • түвд чинь манай үндэстэн юм уу хаашаа юм үндэсний шашин гэж юу яриад ойлгоод байнаа Мөнх тэнгэрийн хүчин дор гэж Их хааны тамган дээр тодоос тод бичээд үлдээцэн байгааг одоо хүртэл ойшоохгүй даншиг наадам хийж манжид дагаснаа тэмдэглэн дэлхийн шившиг болох хэрэг одоо бидэнд алга. Их хаадууд маань Есүс Христийг хавчдаггүй байсан Мөнх тэнгэр бол цорын ганц туйлын дээд Мөнхийн эзэн шүү дээ энд маргах хүн байхгүй л байлтай . ЕсүсХрист бол Мөнх тэнгэрийн цорын ганц хүү Их засаг хууль ч Христийн номлолоор заагдсан хууль даруй мөн ажгуу

        Хариулах
  4. Хэрэв Шарын шашныг Монголын уламжлалт шашин биш гэвэл Европын улсууд нээг ч уламжлалт шашингүй бөө мөргөлчид болж таарах нь дээ. Манайхан үнэхээр харанхуй байна даа. Шашин гэж ганцхан ойлголтын талаар мэдлэггүй тэгээд л хаа хамаагүй юмыг муулж явдаг. Хар массууд ийм их байхад Монгол улс техник технологи хөгжил мөгжил гэж ярих бол хэдэн зуу байтугай хэдэн мянган жилийн хойно байна дөө…

    Хариулах
  5. Би Христэд итгээд 22 жил боллоо. Архи, тамхины донтолт, сексийн дон, гаж буруу санаа, хар муу санаа, өөрийг бодож бусдыг хулхидах, янз бүрийн өвчин хууч энэ бүгдийг Есүс арилгаж цэвэрлэж өгсөнд маш их баярладаг. Цуглаануудад ийм хүмүүс маш олноороо байна. Өнөөдөр хүүхэд залуучууд маш их буруу зүйлүүдэд автаж байгаа. Цуглаан энэ бүхнийг жигших талаар, ажил хөдөлмөрч байх, аав ээждээ дуулгавартай байх, онц сайн сурахыг тэдэнд сургамжилж тэдний ёс зүйд эерэгээр нөлөөлж байна. Ямар ч хүн Есүст итгээд эх орноо мартах биш, харин ч эх орондоо улам хайртай болдог, Би монгол газар монгол хүн болсон нь Бурханы хишиг гэж баярлаж монгол сайхан ёс заншил, өв түүх, соёл урлагаараа бахархдаг. Ихэнхи цуглаанууд өглөөний залбирал хийж хүмүүс мянга мянгаараа монгол орон, улс төр, эдийн засаг, өнөөгийн нөхцөл байдлын төлөө залбирч байна. Хоосон хардаж сэрдэхийн оронд ирээд уулзаад, ярилцаад, орж үзэх хэрэгтэй.

    Хариулах
  6. yag ingej shashnaar ard tymnii tolgoig ugaadag teneg mongolchuud oilgood ireh zagt dendyy oroitson baih bolno doo, busad orond bol ooriin erh ashgaas hezeech davuuldaggui barimjaa hemjeetei baidag, er ni gadnii olon shashintai hyn mongold baigaagui,,,,tednii tarhiig ugaaj oruulsan , mongold syyliin jilyyded tord dendyy archaagui hymyys gardag bolsonii gai, toriin dooguur tushaaltan, horoo dyyrgiinhen bol oorsdiigoo tor niigmiin toloo, eh ornoo hamgaalah estoigooch oigohgui hymyys ajillaj baigaagiin gai,,,mongol yndesten ustahiin dohio !!!! Tygshyyr

    Хариулах
  7. аль шашнаа шүтэх нь хүний эрх ш дээ. харийнх гэвэл аль нь Монголынх юм бэ. Буддын шашны урсгал шарын шашин чинь Түвдийнх биз дээ. Тоорил хаан Христийн шашинтай эх оронч хүн байсан. Яагаад харийн марийн гээд ялгаварлан гадуурхсан өнгө аястай юм бичээд байгаа юм бэ. олон хүн хамрагдаж байгаа бол таалагдсан болоод л тэр ш дээ. тэр хүний шашин шүтэх эс шүтэх эрхийг хойд Солонгос шиг хааж боох болж байна уу. Улс төрчдөд дарлуулах дээрээс нь шашны эсрэг элдэв юм ярьж бүү Үндсэн хуулийн эсрэг юм ярьж ард олныг төөрөгдүүлээд байгаач. бичих сэдэвгүй байгаа юм бол төрийн зохицуулалттай шударга ёсны талаар эрэн сурвалжлаач дээ

    Хариулах
  8. Mongol hynii yhaan gazardaj ee!!

    Mongold amidrah erhgyi nobsnyyd bol hariin sasind ygaagdaj baigaa hymyys men biz dee!!ene yadarch yabaa yllasiinhaa erh asigiig bodson ch hyn gedegeen todorhoilsonch bid emneh olon zyyn jiliin yndestei sasinaa dagan ailsah baib!gebch gebch eersdiin erh asig tolgoiggon ygaalgasan heseg hymyys Mongoloos mini zailsan ni deer bolj dee!ynen gej hatyy hyyli baidag yum syy!!!

    Хариулах
  9. ДЭЛХИЙ ДЭЭРХИ ХАМГИЙН ИХ ХҮНИЙ АМЬ СҮЙТГЭСЭН БҮХ ДАЙНЫГ ХРИСТҮҮД ГАРГАСАН . ДЭЛХИЙН II ДАЙН ГЭХЭД Л 70 САЯ ХҮНИЙ АМЬ СҮЙТГЭСЭН ТЭД ОДОО Ч III ДАЙНЫГ ХИЙХЭЭР САНААРХАЖ БАЙНА БҮР ИХ ХҮНИЙГ ҮГҮЙ ХИЙХЭЭР !

    Хариулах
  10. Энэ нийтлэлийг нэг талаас авч үзвэл Монгол улс нь Үндсэн хуулиндаа шашин шүтэх эрх чөлөөг тусгаж өгсөн байдаг. Хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн байна.
    Нөгөө талаас авч үзвэл ядуус, нийгэмийн эмзэг давхрага болон бусад бүх салбарын төлөөлөл болсон бага балчир хүүхдээс эмээ өвөө нар хүртэл Христийн сүмд өөрсдийн итгэл үнэмшилдээ хөтлөгдөн цуглаанд явдаг. Христийн сүм цуглаанууд нийгмийн хүмүүнлэг үйлсийн төлөө төр засгийн хүрч чадахгүй, шийдэж чадахгүй асуудлуудыг хүний зан чанарын зөв төлөвшил дээр тулгуурлан энэрэнгүй, шударга, өглөгч байхыг сургадаг. Шар болон Улааны шашины эртний болон одоо үеийн түүхийг өнгөцхөн судлаад үзэхэд ямар харгис, бүдүүлэг, дарангуйлагч, мөлжигч болохийг захын IQ тай уншаад ойлгочихож болно. Түвд болон Энэтхэгийг харалдаа. Зөндөө мухар сүсэг. Ариун ганга голд хүний хүүр урсаад л явж байна. Тэр Түвдийг ямар хэцүү байдалтай амьдардагийг нь. Аливаа зүйлийг авах гээхийн ухаанаар хандаад эв нэгдлийг эрхэмлээд явбал өлзийтэй.

    Хариулах
  11. Филиппин гээд христийг шутээд дампуурсан улс бна.Христийг хориглоод сум хийдын эмнэлэг болгох хэрэгтэй! Ааваа намайг ашиглаач! Гэж чарлаад би хонь бна гэж бахираад байдаг Баахан Галзуу хумуус байдаг.

    Хариулах
  12. Христ итгэлд яасан ч муу муухайг заадаггүй. Харинч бусдыг уучлахыг, үнэн сэтгэлээсээ хайрлахыг зааж сургадаг. Цуглаанд явдаг хүүхдүүд муухай зүйл хийхгүй дээ. Бурханд итгэсэн учраас худал хуурмагаас хол явдаг. Харин ч олон хүний амьдрал өөрчлөгдөж, итгэл найдвартай болж байгаа. Салж сүйрч байсан олон гэр бүлүүд эвлэрч, олон хүүхдүүд аз жаргалтай болсон. Миний эргэн тойронд байгаа архинд автсан, толгойгоо мэдүүлсэн хүмүүс муу зуршлаасаа салж гэр бүлдээ үүрэгтэй хүмүүс болсон. сайн зүйл олон байгаа шүү.

    Хариулах
  13. Дээд хүн болмоор байна. Хүчтэй болмоор байна. Цэх шулуун амьдармаар байна. Тийн эгэл шударгаар хүсч, түүнийгээ бурханаар ч төрөөр ч ер хэнээр ч хориулалгүй, өөрөө шийдэж өөрөө хийж амьдрах. Сэтгэл хангалуун явж, сэтгэл хангалуун үхэх тийм амьдралын хэв маяг бид бүхэнд үүнээс өөр огт байхгүй бус уу?
    Яагаад гэвэл бурхан үхсэн ертөнцөд амьдрах өнөөгийн бидний хувьд, “бурхан” хийгээд “ёс суртахуун” зэрэг урьдын үнэлэмжийн хэмжүүрүүд одоо нэгэнт ашиглах боломжгүй учраас тэр болой.Ницше гэдэг хүн ингэж хэлжээ

    Хариулах
  14. Хрисчид бол бугд Галзуурсан байдаг юм билээ! Ааваа ашиглаач! Гэж чарлаад! Би хонь гэж уйлаад аймаар хумуус! Архи тамхинаас гардаг худал! Тоорил хаан хрисчин гэж худал! Хулан хатан солонгос гэж худал.библи гэж улгэрын ном худал! Бугд худал юм байнлээ.судлаад уншихаар!!!!??

    Хариулах
    • Та ч ёстой түүх мэддэггүй хүн бна даа. Судалсан бол үнэн гэдгийг мэдэх байсан. Хүмүүсийг юу ч мэддэггүй гэж даапаалаад бгаа юм уу? Хаанаас, ямар номоос уншсанаа зоригтой хэлчихгүй юу? Түүхийн багшийн хувьд би ч гэсэн уншиж үзмээр бна.

      Хариулах
  15. айлын эхнэрүүдийг шалсаар байгаад нууцаар элсээд байна шүү лээ Тэр иөхөр хүүхдүүдээ хүчээр элмүүлнэ гэж дайраад хэрүүл болож тун хэцүү байна Асар их бүдүүлэг шалаад салахгүй утасдаад салаххгүй төр засаг туслаач

    Хариулах
  16. “ХАРИЙН ШАШИН” ГЭЖ БАЙХГҮЙ. ШАШИН Л БОЛ ШАШИН. ТЭР НЬ УХАМСАР ДОРОЙ ХҮМҮҮСТ “ЯГ ХАР ТАМХИ” Л ГЭСЭН ҮГ. ШАШНИЙГ ХУУЛИАР ӨМЧИЛЖ БОЛОХГҮЙ, БАС ЯЛГАВРАЛЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ. ТЭГВЭЛ “ДАЙН” ГАРНА. ШАШНААС АНГИД БОЛГОХ ГОЛ АРГА БОЛ НИЙГМИЙГ, МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН “ОЮУНЫ ХОМСДОЛ, БОЛОВСРОЛ УНАЛТ”-ЫН ХУВЬД ЭРҮҮЛЖҮҮЛЖ, “ХҮНИЙХЭЭ ТӨЛӨӨ” ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ ЁСТОЙ. ХАРАМСАЛТАЙ НЬ ОЙРЫН 50 ЖИЛИЙН “МӨРӨӨДӨЛ” ЮМ ДАА.

    Хариулах
  17. шашин гэдэг нь юуны талаар ярьж байгааг, өөрөө мухар сохроор дагахыг хэлнэ. Харин Христ бол итгэл. Бурхан тэнгэр газрыг бүтээсэн тухай бичсэн тэр Шу-ны нээлтээр батлагдаж байгаа. Хүн төрлөхтний түүхийг удирдаж нь библээс харагддаг. Өнгөрсөнд болсон зүйлийг хэлсэн, одоо болж байгаа зүйлийг урьдчилан хэлсэн тэр нь биелсэн, ирээдүйд болох зүйлийг тэмдэглэсэн нь гарцаагүй болох юм байна гэдэг нь үгнээс нь мэддэгддэг.

    Хариулах
  18. Бадрах Монгол

    Монголчуудын Христ итгэлийн талаар: Чингэс Монгол улсыг байгуулахад 6 улс нэгэдэхэд 4 нь Христ итгэлтэй байсан. Чингэсийн овог ямар байсан бол эцгийг нь Есү-хэй, мөн Есү-гэн, Есү гэсэн хатад байсан. Монголчууд чинь хиймортой итгэж найддаг хүнийхээ нэрийг үр хүүхэддээ өгдөг. Чингэс өөрийн бөөгийн ууцыг хугалж алсан. Тэр Тэнгэрт мөргөдөг байсан. тэнгэр гэдэг монголчуудын итгэдэг бүх бурхадаас дээгүүр Бурханы нэр мөн. Огторгуй гэж байдаг тэр нь бидни й бодож байгаа тэнгэр. Их хаадын үеийн загалмай дүрсэлсэн зоос олдсон.

    Хариулах
    • Христүүд Шарын шашинтнуудыг бодвол хамаагүй мунхарсан газлуу солиотой нь холгүй хүмүүс гэдгийг “Бадрах” гэсэн хүний сэтгэгдэлээс харж болно. Ерөнхийдөө яг ийм худал хуурмагийн тархи угаасан технологи Монгол улсыг хорлож, талцуулж, бие биенээ барьж идэхэд хүргэж байгаа юм. Тэрнээс улс орон хөгжихгүй байгаа шалтгаан бол шашиндаа биш!

      Хариулах
  19. Шарын шашны лам нар зах зээл, мөнгөний урсгал нь саарах вий гэж их айцгааж байна. Хөөрхий дөө. Амьдралынх нь төгсгөлд ҮХЭЛ гээч том шалгалт ирэхэд яаж давах юм болдоооо.

    Хариулах
  20. Хөх Монголчууд

    Ирээдүйд Монголын ГОЛОМТыг самрах маш муу зүйлийг кореа, америк, амь зогоохоор зарим нэг монголчууд хэрэгжүүлж тэдний гар хөл болж буй нь нэн харамсалтай. Христ угаасаа Монгол ёс заншилыг устгах зорилгоор оруулж ирсэн хөгийн юм гэдгийг БҮҮ МАРТ.

    Хариулах
  21. Харийн гэсэн үгэнд бүх шашин орно. Ер нь бүх шашинд бурхан, диваажин, там гэсэн ойлголт байгаа. Нэг талаас харвал үнэний ортой болоод диваажин, там гэж байгаа. Гол асуудал нь үнэхээр Бурхан байдаг уу гэдэгт. Бурханы мөн чанар юу юм бэ Ядаж үүнийг ойлгохын тулд энэ шашны баримталж буй үзэл бодлыг харуулсан ном, судар, бичвэрийг уншиж үзээд дүгнэлт гаргавал бодит байдалд нийцнэ. Хэрэв энэ олон шашнууд бүгд өөрийн гэсэн бурхантай бол хүн төрөлхтөнд үзүүлэх нөлөө ашиг тус нь ву вэ. Түүнээс толгойдоо орж ирсэн, сонссоноо бичээд байвал утгагүй хоосон зүйл болно. Мөхөс минийхээр бол Бурхан байгаа болоод л энэ олон шашин байгаа. Харин ямар Бурхан байгаа бол…

    Хариулах
  22. Бурхан бол хүн биш Тухайлбал Буддын шашны бурханыг гэгээрсэн хүн гэж ойлгоно. Аллах тэнгэр гэж ярьдаг лал болон хинди, шинто, бөөгийн маш олон шашны бурхан нь хэн юм бол. Энэ бурхадууд тодорхой биш. Үүнээс үндэслэн жинхэнэ Бурхан нь хэн юм бол. Түүх сөхвөл одоогоос 2000 жилийн тэртээ Бурханы хүү Есүс Христ энэ дэлхий дээр хүний төрхөөр ирж Христ итгэлийн суурийг тавьсан. Библи буюу Бурханы үгийг уншихад ойлгомжтой. Итгэхгүй бол Израйль явж Есүс Христийн холбогдолтой газраар явж үзээрэй. Энэ бол түүхэн үнэн зүйл. Хүний гэм нүглийн төлөө загалмайд цовдлогдоод 3 хоногийн дараа амилсан. Энэ бол жинхэнэ амьд Бурхан юм. Харин бусад нь хиймэл шүтээнүүд. Христ итгэл бол шашин биш.

    Хариулах
  23. 13-р зуунд монголчууд бас яг энэ зааг дээр ирж байсан юм билээ Мөнх хаан энэ дундаас христийн неостариан урсгалыг сонгох оролдлого хийсэн нь харагддаг бөгөөд Хэрээд Найман аймгийнхан ч энэ чигийг барьж байсан бөгөөд Мөнхийн дараа Аригбух Христчин хааныг Хубилай дарж Буддизмыг дэмжиж эхэлсэн байдаг Харин Хүлэг болон Тогус хатан нар христчид байсан ч нэлээд бие даасан шинэ номлолыг бий болгохыг зорьжээ энэ үед Бэрх хаан исламд орж зөрчил үүсгэн барууныг эзэгнэсэн монгол хаад хагарч Мөнх тэнгэрийн хүчээр дэлхийг эзэлсэн монголчуудын хоорондын дайн болжээ Христэд тэр үед монголчууд орсон бол өдийд дэлхийн бүх хүн англиар биш монгол хэл сурахаар өрсөлдөх байсан гэж үздэг юм.Мөнхтэнгэрээс буулгасан езикел:38 ариун библи дэх иш үзүүлэг яг биелж Мөнхтэнгэр эцэг Кок Монголчуудаас нүүрээ бууруулж зүүн гараас нумыг нь баруун гараас сумыг нь цохин унагаасан нь л яалт ч үгүй үнэн билээ

    Хариулах
  24. Hamgiin horlontoi n Hristiin sumd hun sariin orlogiinhoo 10% iig uguh yostoi gedeg. Tomoohon hristiin terguun lam nar n jildee olon udaa gadaadaar tenej zugaalsan buzar parzit deerwmchid baidag. Buddiin ba laliin sumuud ch buun dotood buzar hortoi zuils baidgiig busad n medeh biz.

    Хариулах
  25. Солонгосчууд Монгол улсад маань ирээд христийн шашныг их дэлгэрүүлж байна гэхдээ дандаа ядуу буурай хүмүүсийн сэтгэл зүйгээр тоглож жишээ нь та бурханд итгэвэл өмд гутал хоол өгнө гэх мэтээр Солонгосууд дандаа адгийн муу юм хийж явах юм аа үзэн ядаж байна

    Хариулах
  26. Судалгаа, факт, нэр усгүй бол зүгээр л үзэл бодол гэдэг дээ. Нэг тиймэрхүү мэдээлэл тавьж.
    Үндсэн хуулиараа зөвшөөрсөн бол ийм юм бичих хэрэг юун? Харин Монгол улсын хууль дүрэм зөрчөөд бусдад гай болоод байгаа аль ч шашны эсвэл шашингүй хүнтэй хариуцлагаа тооцоод л явах хэрэгтэй.

    Нөгөө талаас нь харвал энэ вебсайтдаа олон хүнийг татахын тулд албаар нэг ийм сул дорой аргументтай, иргэдийн хооронд бөмбөг хаясантай адил controversial сэдэв гаргаад л биднийхээ хооронд нь алалцуулаад байгаа юм шиг санагдчлаа.

    Хариулах
  27. Бусдад гай болохгүй амьдран гэдэг бол нийгэмшил гэдэг шиг нийгмийн соёл, ухамсарын төвшинг дээшлүүлсэн ёс суртахууны талаар Буддынх нь маань илүү заамаар.

    Бусад шашин энэ ёс суртахууны тал дээр арай тойруу замаар биш шууд замаар заагаад байх шиг. Жишээ нь л гэхэд 1 Христийн сүмийн цуглаанд, 1 Буддын ойлгомжгүй төвдийн хэл дээрх номлолд очиход аль нь илүү хүний ухамсарыг өргөсөн тодорхой юм яриад байдаг бил ээ? Тэгэхээр аль уруу илүү татагдах бол?

    Хариулах

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.