Тэрбээр, Замын-Үүдийн гаалийн газрын он гарснаас хойш шийдвэрлэгдсэн зөрчил өнөөдрийн байдлаар 130 гаруй байна. Өнгөрсөн 2023 онд нийт 850 гаруй зөрчил, хэргийг хянан шийдвэрлэсэн. Зорчигчдын үйлдэж байгаа гол анхаарах үйлдэл нь байгалийн чулуу, өлөн гэдэс, малын дайвар бүтээгдэхүүний зөрчил.
Сүүлийн үед ихээр гарч байгаа зөрчил бусдын ачаа, тээврийг зорчигч өөрийн биедээ авч явж байгаа явдал. Үүнийг хориглох зохицуулалт хэрэгжиж эхэлсэн. Гэвч иргэд энэ зохицуулалтыг зөрчиж байна.
Гаалийн харилцаанд орж, үйлчлүүлж байгаа нийт хүмүүст онцгой анхааруулж байна. Бусдын жижиг дайвар, бараа, бүтээгдэхүүнийг хил давуулах оролдлого хийхгүй байхыг хүсье.
Замын-Үүдийн ачаа тээврийн цогцолбор дээр үйлчлүүлж байгаа иргэд хүний дайвар ихээр авч гарахыг оролддог. Мөн гарал үүсэл нь тодорхойгүй архи, бусад хүнсний бүтээгдэхүүн байвал буцааж гаргах эсвэл улсын орлого болгож устгах ажил гардаг. Тэгэхээр иргэд анхнаасаа мэдсээр байж хууль зөрчихгүй байх нь чухал. Хориотой, хязгаарлалттай бараа, бүтээгдэхүүн болоод дайвар ачаанд гаалийн байгууллагаас онцгой хяналт тавьж байгаа. Тухайлбал, 2024 оны 1-3 дугаар сард бүх төрлийн гарал үүсэл нь тодорхойгүй, хаяг шошгогүй архийг хураах арга хэмжээ авсан.
Цагдаагийн байгууллагатай Замын-Үүд дэх гаалийн газар хамтарч ажиллаж, спирт болоод дайвар ачааны зөрчлүүдийг илрүүлж, шийдвэрлэж ажиллаж байна.
Одоо агуулахад 5000 лонх архи хураагдсан байгаа. Хил гаалиар хориотой бараа, бүтээгдэхүүн нэвтрүүлэхийг завдсан л бол хуулийн хариуцлага хүлээнэ.