Өндөр цалин, тохилог албан тасалгаа, хангамж сайтай ажлыг хүн бүр л мөрөөддөг. Ийм байхын тулд мэргэжлээ зөв сонгох нь хамгийн чухал. Бид та бүхэнд ирэх таван жилд Монголд хамгийн эрэлттэй байх магадлалтай 10 мэргэжлийг танилцуулж байна.
Маркетингийн менежер: Энэ чиглэлийн мэргэжилтнүүд олноороо бэлтгэгдэж байгаа ч компаниуд илүү ур чадвартайг хайсаар байна. Иймд мэргэжлээ зөв сонгож, мэргэжилдээ эзэн болох нь маш чухал.
Мэдээллийн технологи: Програмчлал болон цахим дэд бүтэцтэй хамааралтай ажлын байрны үнэ цэнэ нэмэгдэнэ. Иймд юу хүсч сонирхож буйгаа одооноос тодорхойл. Өөрийгөө сорь.
Өндөр зэрэглэлийн тогооч: Үйлчилгээний салбар өргөжихийн хэрээр энэ чиглэлийн мэргэжлийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж , тавигдах шаардлага ч мөн адил өндөрсөж байгаа гэдгийг бүү мартаарай.
Барилгын инженер: Бүтээн байгуулалт цаашид үргэлжлэхэд хамгийн нөлөө бүхий мэргэжил бол яах аргагүй барилгын инженер юм.
Авто барилгын инженер: Зам гүүрийн бүтээн байгуулалтыг сайжруулахад чадварлаг хүний нөөц хэрэгтэй. Та өөрийн сонгон суралцах гэж байгаа мэргэжлээ сайн судалсан биз.
Гоо сайхны мэс засалч: Монголд төдийгүй дэлхий даяар үнэлэмж нь нэмэгдэж байгаа мэргэжлийн нэг бол гоо сайхны мэс засалч.
Уул уурхайн инженер: Та анзаарсан бол инженерүүд салбарт бүр хамгийн эрэлттэй нь байдаг. Чадварлаг уул уурхайн мэргэжилтнүүдийн дийлэнх нь гадаад иргэд байдаг. Та ч тэдгээрийн нэг байх боломжтой.
Архитектор: Нүдний өмнө харсаар байтал сүндэрлэж буй байшин барилгууд архитекторчдын уран санаанаас үүдэн цогцолдог шүү дээ. Архитектурчид барилгын салбарт голлох үүргийг гүйцэтгэгч нар байдаг.
Геологич: Хөдөө хөхөрч гадаа гаддаг хүндхэн нөхцөлд ажилладаг ч уул уурхай зонхилсон эдийн засастай манайх шиг оронд геологичид үнэт эрдэнэ шиг хэрэгтэй. Орд илэрцийг нээх, олсон хүдрийн биетийнхээ агуулгыг тодорхойлж, судал сувгийг зааж зурахаас эхлээд компанидаа тэдний оруулдаг үр ашиг их.
Төслийн менежер: Төлөвлөлт, тооцоололтыг өндөр түвшинд гүйцэтгэх чадвар ихээхэн эрэлттэй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
1 comment
Хүүхдийн эмч, уушигны эмчийн хэрэгцээ ихэснэ, учир нь агаарын бохирдол бүр ихэснэ,