Захидал: Яах гэж, юуны тулд хүний нутагт жорлон угааж яваагаа бодлоо

2019-01-12 15:201min53
zahidal

Яах гэж, юуны тулд хүний нутагт жорлон угааж яваагаа бодлоо. Өдөр шөнөгүй цаг наргүй ажиллахад би сард монгол төгрөгөөр 4 сая, амраад цаг нартай ажиллахад 3сая 500 орчим цалин авч байна. Гэтэл энэ цалин надад, миний хэрэгцээнд өнөөдрийг хүртэл хангалттай хүрэлцдэггүй байж. Яагаад гэвэл би сар болгон үнэтэй ямар нэг брендийн зүйл өөртөө авдаг. Тэр нь 500-1500$ байх жишээний.

 Үлдсэн хэдэн төгрөгийг цааш нь хийхдээ хийгээд идэж уухдаа уугаад дуусдаг аж. Гэтэл би монголд сард 500-700 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байхад надад хангалттай хүрдэг байж. Би идэж уугаад, үр хүүхдээ хооллож, хувцаслаад хажуугаар нь өр ширээ дараад яаж ийгээд болгодог байжээ. Би өнгөрсөн 8-р сард л гэхэд өөртөө Оогий брэндийн могойн арьсан пүүз 450$ -р авсан байна. Тэр нь монгол мөнгөөр 450×2460=1,107,000 Гэтэл энэ сард Canada Goose брэндийн өвлийн куртик авна гээд төлөвлөцөн байж. Энэ 980$×2460=2,410,800 жишээний. Өөрийгөө харлаа би өмсөх гуталгүй, өвөл өмсөх куртикгүй хүн юмуу гэж.

 Гэтэл надад нөгөө брэндүүдийн 5 ш кет, 3 ш пүүз, өвлийн гутал 3 ш, хавар намрын гутал 4 байна. Шунан дурлан байж авсан эдгээр гутлаа би жилд ганц хоёр л өмсдөг бүгд шинээрээ шахуу. Би ноднин гоншигнон байж 500 мянгаар өвлийн куртик ханиараа авахуулсан. Ноднин өвөл гэртээ голдуу байсан учир бас л шинээрээ . Тийм байхад одоо би 980$-р ахиад куртик авна гээд бодоод сууж байгаа маань сэтгэлгээний асар том доройтол.

Нэг ёсондоо би уг куртикыг авахын тулд, бусдад сайхан харагдахын тулд хүний нутагт жорлон угааж байнаа гэсэн үг. Яагаад би, яагаад бид, яагаад монголчууд хүнд таалагдах гэж хувцасладаг, хүнд магтуулах гэж гоё ярьдаг юм бэ??? Яагаад??? Чи, би хэний өмнөөс амьдраад байгаан бэ? Хэнд таалагдаж таалуулах гээд байгаан бэ. Бодох л зүйл Анх би Солонгост ирээд гайхдаг байсан. Энэ хүмүүс ямар арчаагүй юм бэ энэ яажийсан гутлаа сольж болдоггүй юм байхдаа, энэ цамцнаас өөр цамцгүй юм байхдаа гэх мэт солонгосчуудыг хараад боддог байлаа. Гэтэл арчаагүйдээ биш юм байна гэдгийг ойлгосон. Тэр яажгий гутал тэр хүний хэрэгцээг хангаж чадаж байна.

 Түүний хэрэглээнээс гарах болоогүй учраас тэр залуу, тэр бүсгүй тэр хувцастай, тэр л гуталтайгаа явж болоод байна. Амьдарч чадаад байна. Гэтэл яагаад бид өдөр болгон үдэшлэгт явж байгаа юм шиг хувцаслаад, тэгсэн хэрнээ түүндээ ханаж цаддаггүй шунадаг юм бэ . Тийм байж яагаад надад юу ч байхгүй гэж хоосон ам, шалдан гуя царайлдаг юм бэ??? Та бүхэн бодоод үзээрэй. Магадгүй яг одоо, эсвэл маргааш үнэтэй цайтай зүйлд мөнгө үрэх гэж байгаа бол “Энэ надад үнэхээр хэрэгтэй юу, тийм чухал уу” гэж өөрөөсөө асуу. Эргээд харахад өмсөж зүүхгүй, эдлэж хэрэглэхгүй новш цуглуулцан байх вий. Би өөр дээрээ жишээ авч бичиж байгаа учир ахин нэг жишээ. Манай хүн өчигдөр надтай ярьж байна. -Ханиа, хайр нь машины үнэ ханш судалж байя.

 Нөгөө ахын яриад байсан 100-г авах уу эсвэл 570 зүгээр үү ханиа? . Тэгэхээр нь би миний хань яагаад заавал ийм үнэтэй машин авах гээд байгаан гэхэд. Манай хүн: Юу гэсэн үг юм бэ ханиа. Олон жил гадаад дотоодод байгаад ирцэн найз нөхөд ах дүүгээс эхлээд ямар машин унаж, юу өмсөж зүүж гээд харна ш.дээ гэлээ. Тиймээ ингэж хэлэх нь миний ханийн зөв. Хэн бүхэн ингэж л боддог .

 Энэ нь чухамдаа хүнээс дутуу явахгүй гэсэн л санаа. Гэхдээ би ханьдаа ингэж хэлсийн: – Миний хайр сонс доо . Ингэж ярих нь миний ханийн зөвөө. Гэхдээ ханиа. 100 саяар машин авах, 10 саяар машин авах хоёрт асар их ялгаа бий шүү. Чи бид хоёр хүний өмнөөс амьдраагүй Хэн юу гэж хэлэх нь чухал биш шүү дээ. Гол нь манай гэр бүл бүтэн, дүүрэн амьдрах л чухал. Тийм болохоор хайраа бид хоёр бусдад таалагдах биш, харин бусдын сайн сайхны төлөө ямар нэг зүйл хийж явбал өгөөжтэй шүү дээ гэсэн. Манай хүн за тэгвэл чамайгаа ирэхээр болъё доо гэнэ лээ.

 Би юу гэж бодож байна гэхлээр, яагаад бид хүний нутагт хөлс хөдөлмөрөө шавхан байж олсон мөнгөө үнэтэй машин, үнэтэй хаус, булган шубэнд өгөөд дуусгах ёстой юм бэ. 100 саяын машин унах биш, 10 саяар prius авахад 90 саяар жишээ нь 10 хүний ажлын байр бэлдэж болно. Тэр 10 хүний цаана хичнээн хүүхэд, хичнээн өвчтэй хүн, хэдэн эхнэр халуун хоолтой, дулаан хувцастай явах бол. Энэ л надад чухал болохоос биш өнөөдөр би л тансаг амьдарч байвал миний хөрш өлсөж үхэх нь надад хамаагүй гэсэн аминчхан бодол тээх ч эрхгүйгээ ухаарлаа.

Эцэст нь эрхэм хүмүүн та аливаа зүйлийг өөртөө авахдаа энэ үнэхээр надад чухал уу, хэрэгтэй юу гэж өөрөөсөө заавал асууж байгаарай. Ноднин, эсвэл 3 жилийн өмнө, магад 7 жилийн өмнө авсан гутал чинь, эсвэл цүнх чинь ч юмуу таны хэрэгцээг одоо хэр нь хангаад болоод байвал заавал солих шаардлага байна уу өөрөөсөө асуу. Үхэхдээ үнэтэй брэндээ аваад үхэх бил үү бид?

Эх сурвалж: amjilt.news

53 сэтгэгдэлтэй

  • 111

    2018-03-16 12:18 at 12:18

    Үнэн шүү. Хүнд сайн харагдах гэж байдгаа барна гэдэг чинь асар их оюуны ядуурал.

    Хариулах

  • Т72

    2018-03-16 12:25 at 12:25

    ЗӨВ УХААРСАН БАЙНА.

    Хариулах

  • Zochin

    2018-03-16 12:33 at 12:33

    Bodol sanaa ni zov bna gej heleh bna. Amjirgaanii ortog, uls ornii hogjil oor bolohoor tsalin oor bh ni oilgomjtoi asuudal. Gol ni amidral daa setgel hangaluun, tsalin mongoo zov zartsuulaad yavbal boloosh dee. Busdaas dor orohgui gej, busdad ataarhaj amidrah hend heregtei yum be. Bolomj bol haa ch bdag. Ooriinhoo hodolmor shingesen tsalin mongoor avsan unaa, bair avah ooriinhoo bolomjoor amidrah l saihan sh de. Medeej tsalingaar bair unaatai boloh bolomj homs. gehdee tolovlood, tootsood, hurimtlal uusgeed, banknaas bolomjiin zeel avaad bolgonoo gev butehgui zuil ugui.

    Хариулах

  • Zochin

    2018-03-16 12:34 at 12:34

    Unen teneg baij hun eron hezeee negen tsagt uhehees tsaash iim teneg amidraad yanaa hamgiin golon eruul saruul eleg buten stressgui saihan amidrah heregtei.mgold ochihoor humuus neeh unetei tsag unetei huvtas avsan geel gaihuulaad baidgiin tegeel ingeed udaan ajiglaad bhad ter humuus tsaanaasaa neeh shanalsan gereltsen tsaraigui boduul or zeel avj avsan yum shig bgaan hajuudan mani meten ter brend ene teriig toodoggui bhoor unen gegeeleg haragdaj bna hajuudan.oortoo tohirson davuun chanartai huvtas bhad ter brend ene tereer yu hiinee hooson tolgoinuid hahaha.

    Хариулах

  • Bold

    2018-03-16 12:34 at 12:34

    gadaadad amidarch baigaa diilenh humuus bol cham shig iim teneg hulduu baidaggui baihaaa… herev chi ingej amidarch baisan.. asar teneg huuhen baina. Uur yu gehev

    Хариулах

    • Зочин

      2018-03-16 12:54 at 12:54

      Үгүй ээ, наад нөхөр чинь зүгээр л бидэндээ баярхаад гайхуулаад байгаа юм бин үү

      Хариулах

  • иргэн

    2018-03-16 12:43 at 12:43

    хүний амьдрал ингэж тэгэж амьдрах ёстой гэсэн заалт байхгүй, зүгээр л өөрөө яааж бодно тэрүүгээрээ амьдар

    Хариулах

    • Bodoh yum ih baina

      2018-04-22 20:50 at 20:50

      Ooroo amidarch baigaa ni geed baahan brendiin huvtsas tsugluulchihaad jild hedhen omsood 3-4 jiliin daraa shineeree baidag, ooriigavmaar boldog.Ingeseer neg medehed omsohgui olon huvtsas shinee baidag,bas ovoo unetei. Getel em avah, emchid uzuuleh bol mongogui, yamar unetei yum geed l heruul hiij gardag. Mongol hun gej ih sonin. Brendiin unetei huvtsas tsugluulj baihaar mongon hurimtlaltai bolchihson bol huuhdiin surgaltiin zardal, emnii bolood emchilgeenii naad zahiim tolvoriig hunii tsarai haraguigeer hiichine sh dee..Hunii omnoos amidarch baigaa yum shig yum bol zeelehe, handiv henej yavah tiim ch saihan zuil bish l dee. Mongo harval urchihdeg muu zantai baij taarahgui ee ene tsagt

      Хариулах

  • зочин

    2018-03-16 12:43 at 12:43

    Чи өөрийгөө сайхан харагдуулахын тулд гадны жорлон угааж байгаа бол бусад Монголчууд гэр бүлээ сайхан харагдуулахын тулд сайхан амьдруулахын тулд гадны жорлонг угааж байна. Энэ бол том ялгаа шүү!!! Тэгэхээр чи өөрийгөө сэтгэлгээ болоод ёс суртахууны том доройтолд орсноо хүлээн зөвшөөрч байгаа чинь их сайн хэрэг. Хэрэв үнэхээр ойлгосон бол өөрийнхөө төлөө биш өрөөлийн төлөө зүтгээд байж дээ.

    Хариулах

  • unen

    2018-03-16 12:46 at 12:46

    Naadakh chini gadaadad ajillaj amidardag khunii setgekhui bish l dee
    Mungu ni ursaj orj irj baidag lizents gazriin naimaachid avilgalgaar amidardag turiin alban khaagchid l ingej bayarkhaj sul orj irsen munguu brend khuvtsas unetei mashin bulgan shubend ugdug yum khudlaa bitgii tsetserkh
    uuruu khulsuu dusluulj olson munguu khun iim teneg zartsuuldaggui ‘Mongoliin bayachuud bol zugeer l khulgaich nar uchraas ajilchddaa oliugtoi tsalin ugukhgiin orond unetei mashin brend khuvtsas yankhan khuukhend munguu tsatsaj baidag yum chin bitgii khudla soliorood bai

    Хариулах

  • zochin

    2018-03-16 12:47 at 12:47

    Gadaadad amidarch baigaa mongolchuud bugd har bor ajil hiideg gesen hedii ch ajil olgogch bossinhoo hajuud tasarhai gangan brendleg, boss ereen tsamts,nogoon umdnuus salahgui utas ni tochtoi bish tovchtoi utas barina.Tuunii hajuud manai avarguud udur bolgon brendiin huvtsasaa solij umsunu 8s barina.Brendiin unertei us sengenuuleed l oo zulgej ugnu shuu dee yahav dee huurhiis yum uzeegui yum daa.

    Хариулах

  • ЗОЧИН

    2018-03-16 13:40 at 13:40

    МААШ ЗӨВ БОДОЛТОЙ ЭМЭГТЭЙ БАЙНА. БҮГД ИЙМ БОЛЧИХВОЛ ЗҮГЭЭР Л ЮМ.

    Хариулах

  • Зочин

    2018-03-16 14:35 at 14:35

    Чи бол чи шүү дээ. өөрийнхөө үзэл бодол, амьдралын хэв маягийг бусдад бүү тулгаж бай. Амьдралын утга учир гэдэг бол ямар нэгэн байдлаар аз жаргалтай байж сэтгэл санааны ханамжийн кайф авч байх байдаг. Тэр кайфаа брэнд хувцас өмсөж, сайхан хоол идэж, аялал зугаалгаар явж эсвэл гэр бүлтэйгээ байнга цуг инээж баясаж байх гэх мэт юунаас ч авч болно. Хэдийгээр нэг өнцгөөс чиний түмэн зөв боловч амьдрал гэдэг нэг хэвийн байх юм шиг яриад ухуулаад хэрэггүй биз дээ.

    Хариулах

  • Зочин

    2018-03-16 14:54 at 14:54

    OK . Брэнд гэж хүмүүсийн энэ сэтгэл дээр л тоглож буй зүгээр л бизнес шүү дээ .

    Хариулах

  • irgen

    2018-03-16 14:55 at 14:55

    Unen shuu ene hun mash zub bodoj baina iim uhaantai hun olon bolj baij gemeen mongol uls maani arai uur zamaar hugjih bolno. ulam ih amjilt husch bayar hurgee.

    Хариулах

  • Зочин

    2018-03-16 15:11 at 15:11

    Uuriiguu aytaihan reclamddag zaluu yumuudaa.Gemgui zangiin tsaana aarhal ovolzood ch baih shig.

    Хариулах

  • Unshigch

    2018-03-16 16:24 at 16:24

    Uhaarsan bas helj baigaa ni sain hereg.

    Хариулах

  • Зочин

    2018-03-16 17:33 at 17:33

    ХАМГИЙН ГОЛ НЬ МӨНГӨНДӨӨ ТООЦООТОЙ БАЙ

    Хариулах

  • Зочин

    2018-03-16 17:37 at 17:37

    Ер нь бол үнэн шүү. Жишээ нь би нэг удаа 12 сард дэлгүүрт Турк улсад үйлдвэрлэсэн Элгэн дээл харлаа. 1,800,000 төгрөг гэнэ. Харах болгонд авмаар санагдаад байхаар нь биеэ бариад гараад явлаа. Гэртээ хариад бараг л сар шахуу өнөө дээл бодогдсон. Ойрд гадаа дулаараад байхаар нь хавар намрынхаа хувцасыг гаргаж ирээд харсан чинь 2 цув, 2 куртка, 1 пальто, бас нэг гээд өмсөх зүйл байнаа. Бид ийм л байна даа.

    Хариулах

  • unshigch

    2018-03-16 18:30 at 18:30

    swed-iin Ikea delgyyriig yndeslen baiguulsan ezen ovgon sayahan nas barlaa… ene hyn switzerland ulsad amidardag baihdaa 1 udaa yariltslaga ogson….. huuchin huvtsasnii delgyyrees ochij huvtsas avch omsdogoo helj yarisan baisan…. ta 87 millard dolloriin horongotei hyn baitlaa yagaad huuchin huvtsasnii delgyyrees um avdag um be gehed tendhiin baraa ni hynii heregtseeg hangaj chadaj baina gej hariulsan baidag…. huuchin muu nooson malgai omsood yavj baidag daruuhan hyn baijee

    Хариулах

  • Зочин

    2018-03-16 23:59 at 23:59

    mongold ochood zorlon ugaaldaa

    Хариулах

  • Soogii

    2018-03-17 15:00 at 15:00

    NEG TALAAR ZUW YUMSHIG BOLOWCH shudraga zamaar, uuruu hudulmurluj olson munguu yundaa urnuu, hadgalnuu, unetei yumand zarnuu, busdad buuyan bolnuu uuriih ni l medeh heregshdeee. brand brand geed muulhaa bodoo bdag, shunaltaidaa yumuu, yaduu setgelegeetei bolhooroo eswel busadaas iluu garah gaihuulah gesendee ter bishshdeee. uhehdee awaad yawahguigees hoish amid baihdaa yagaad bolomjindoo taaruulaad ter brandeer chini guwtsaslaj boldogguiin. bied ewteihen, chanartai, setgel shingense yum geheer chini nuguu brand chni l bolj taarch bgaashd. uneteidee gol ni bish, mungunii une tseniig medelj l bwal hunii heregleeg tegj unetei chamin eswel zaawal komisoos aw gej hyazgaarlah hereggui.

    Хариулах

  • zocnin

    2018-03-18 07:56 at 07:56

    yne ohtei baishin awcnihaad odor shongyi ajillaj amidarliin utga ni baishin ni bolj amidralaasaa yamarcn taashaal bayar baysgalang medrehgyi morgeijniihaa toloo l amidardag hymyys bas bh yum . hynii nas boginohon nasaaraa macniij awsan baishin ni jil irex tusam muudna /. ugaasaa tegj zohitsuulagddag kapitalist ornii ediin zasgiin bodlogo / tegsen dorwol dund amidarliin tsalind niitse morgeijiin bair awcn ooriigoo jaahn amraaj jaahan donguur amidarmaar sangdsan shyy

    Хариулах

  • Зочин

    2018-04-21 16:49 at 16:49

    Монголын хүн ам цөөхөн хаашаа л харна танидаг хүн заавал явж бдг, жоохон хувцас муу машин хямд нэгжний утастай бвал ядарцан арчаагүй гн. Бүгд ийм сэтгэлгээтэй бхад яалтчгүй л өөрийгөө тордох хэрэг гардгиймда. Хүн бол харин чанартай гутал өмсөх хэрэгтэй

    Хариулах

    • золоо

      2019-01-12 15:57 at 15:57

      Харин яг тэгдэг шүү тээ….Тэгээ л эвгүй л харагдвал сонин хараад ёстой хэцүү …байгаагаараа байж болохгүй …

      Хариулах

  • Маш зөв

    2018-04-22 13:25 at 13:25

    Энэ хүн маш их зөв зүйлийг нийгэмд анхааруулахыг хүсчээ. Бид нар анх энэ ертөнцөд ирэхдээ бусад бүх л ан амьтадтай адилхан нүцгэн энэ хорвоод хэсэгхэн хугацаанд жаргах гэж ирдэг гэтэл бид жаргал гэдэг зүйлийг эд баялаг гэж эндүүрсэнээс болж эд баялаг гэдэг эзэндээ эргэлт буцалтгүй боол нь болоод түүнийхээ төлөө үхэн хатан зүтгэсээр байгаад анх ирсэн зорилгоо ч мартаад хорвоогоос явахын өмнөх 30 секундэд л бүх зүйлийг ойлгон харамсаад үхдэг тийм чөтгөрийн тойрогт орсон байна. Бид нарт амьд явахад материаллаг зүйл маш бага хэрэгтэй. хааш хаашаа 2м талбай 1 хүнд хаваасаг ба өдөрт тал талх, 0,5кг мах, бага зэргийн гурил эсвэл будаа, өвдөл цөвдөл ногоо жимс 2л ус тэгээд л болоо. Жилд 150ш талх+150кг мах+100кг гурил будаа+ 50кг ногоо жимс 60л ус. энийгээ 100 жилээр үржихэд байраа 10м2*5сая гэж бодоход л 330 сая төгрөг л болж байна. Хувцас энэ тэрд дахиад 200 сая гэхэд 550 сая хүрэхгүй мөнгө л хэрэгтэй. Бид сард ойролцоогоор 1 сая төгрөг олдог гэвэл 100жил амвдрахдаа 45 жилд нь л бүх хэрэглэх мөнгөө олчих юм байна. Үр хүүхэд бол бас л өөрсдийнхөө 45 жилд олно. бусад илүү олсон бүх мөнгө маань эд баялаг гэдэг нэртэй эзний маань орлого болж байна. Эзэн арай л их аваад байна даа. Жилдээ 50 сая олдог хүн бол багаар бодоход 50жилийнхээ шүүсийг эзэндээ өргөж байгаа болж таарах нь дээ.

    Хариулах

  • зөв

    2018-04-22 17:00 at 17:00

    Зөв шүү. Монголдчууд хувцаслалтандаа их мөнгө үрдэгийг гадныхан ярьдаг, бичдэг. Зөвхөн хувцас биш. Бид бодох ёстой. Монголчууд үрэлгэн хүмүүс. үнэн. Энэ залуу шиг ухаарах цаг болжээ

    Хариулах

  • Зочин

    2018-04-22 17:09 at 17:09

    Ер нь зув л зуйл бичсен бна!! Гехдее нег талаар ене чинь орчин уетейгее хен ч хул нийлуулен алхахыг хусне!!! Нег худалдаж авсан гутлаа хеден жил майжийтал чирне гесен ????? Хун тооцоотой зув амьдрах херегтей!!!! Хен ч гесен аз жаргалыг, аз жаргалтай сетгел тенуун амьдралыг хусдег шуу дее!! Хун амьдралдаа нег л удаа амьдардаг!!! Ене учуухен амьдралыг аз жаргалтай унгуруух херегтей шуу дее!!! Зув тооцоотой амьдарвал заавал нег хуучин гутлыг елееж урагдттал олон жил умсух шаардлагагуй!!! Яагаад гевел тер хун ууруу худулмурлуж олсон учир !!! Ене brand ене терийг муулах хереггуй!! Яах геж тегвел ене брandийг бий болгосон юм бе???? Ене чинь хун турулхтний соел!!! Аливаа цаг уетейгее зохицож амьдрах херегтей!!! Медееж ууний тулд толгой сайтай байх ёстой!!! Бид чинь хеддугеер зуунд амьдарч буй билее!!!!

    Хариулах

  • Зочин

    2018-04-22 17:26 at 17:26

    ухаарсан гь овоо доо.Ухаарахгүй тэнэгтэх хүн их б.на.Бренд шунал 2 нийлэхээрээ баячуудын бизнесийг л ивээж өгдөг юм.Баячууд өөрийнхээ ашгийг нэмэгдүүлэхийн тулд брэнд гэж хүмүүсийг хошигруулж ялгаварладаг.Түүнд нийцэх гэж хоосон мөртлөө өвчилдөг хүмүүс байх юм.Хоосон мөртлөө баян амьдардаг хүмүүс брэндийг үл тооно доо.

    Хариулах

  • зочин

    2018-04-22 18:04 at 18:04

    Бодмоор санаа авмаар зүйл байна шүү

    Хариулах

  • ЗОЧИН

    2018-04-22 18:26 at 18:26

    ТИЙМ … – ӨӨРТ МИНЬ БАЙХГҮЙ ЮМ БҮХЭН ГОЁ ,САЙХАН ХАРАГДДАГ .

    Хариулах

  • zaluu

    2018-04-22 20:22 at 20:22

    solongost 1999 yavaad 2013 irsen .gehdee ingej tenegteegui. zorilgo yu baisan tuuniigee guitseesen gehdee idej barahgui mungu huraaj hiij irne gedeg bol ulger. mongolchuud ih bult mult bas bie bieniihee deer garch bie bieniihee tsaana ni davj multardag elgiin ineedtei yadruuhan homsddolttoi setgehuitei. 98% ni bulterne shdee mundag hehe. bi mongold baihdaa galch achigch barilgiin tuslah altnii ninja geed l hund ajluud hiij yavsan hun bolohoor solongosiin ajil ineed hurdeg bailaa. nadtai hamt ochson nuhud odoo hurtel baigaa shuu ene ulsad.hunii hudulmur unelj chaddag hamgiin saihan oron doo ene solongos.uuruu tiimhen ussun bolohoor tansag goy chamin heregleend neg ih sonirholgui

    Хариулах

  • Зочин

    2018-04-22 20:37 at 20:37

    ШУНАЛАА ХАНГАХ ГЭЖ Л АЖИЛЛАЖ БАЙГАА БИЗ ДЭЭ.

    Хариулах

  • unshigch

    2018-04-22 22:47 at 22:47

    omhii mal chini jorlon ugaahiig buzar ajil geed hutsjee. soyolt ulsad jorlongoo 8 tsag tutamd ugaadag. tendhiin jorlon mankuuriin hoolnii tavagnaas ilyy tseverhen….. jorlongiin ariun tsevriin deed mergejilten gedeg mergejil yyseed 10 jil ilyy bolloo. ene omhii mankuurt jorlon tseverleh ajil oldsond ni bayarla….. mankuurt oor hiij chadah ajil baihgyi….. geree toirood baaj sheej baihdaa taarsan shaar

    Хариулах

  • Зочин

    2018-04-23 06:44 at 06:44

    Joohon tenegduuhen huuhen hagas uhaarch ehelj bga yum shig bna, teden hunii ajlin bair gej ireed neeh gegeereh shahaj, bodvol uuriinh ni avah brand huvtssand ni hurehee baigaad ireheer tegsen bhdaa, gehdee yahav huvtsas bol chuhal bish gej oilgoj ehelsen bol yamaidaa, uurt evteihen, bieiin eruul ahuig hangasan bhad zaaval unetei yum avah shaardlagagui gedgiig mongolchuudaas busad ni meddeg l yum.. Gadnihan eruul amidralig chuhalchilj, hool huns, hudulguunduu iluu anhaardag bol manaihan materiallag baidlaasaa salahgui yum

    Хариулах

  • Зочин

    2018-04-23 07:47 at 07:47

    Аминчихан үзэлтэй хувиа хичээсэн харамч хүний зан байна үр хүүхэд хамаатан садан гэж байдаггүй юм уу гон бие гозон толгой юу ах дүү хамаатан садангуудын нэг сайхан амьдралтай бол нөгөөдүүл нь дагаад сайхан болох учиртай үгүй ядаж сэтгэл зовох юмгүй байдаг хүнд хөрөнгө ирж л байвал хураажл байх хэрэгтэй цааш нь түрхэх хэрэггүй бурхан зүгээр ч нэг хүнд юм өгдөггүй

    Хариулах

  • i8na

    2018-04-23 08:04 at 08:04

    Ug ni uurtuu taalagdsan zuiliig hudaldaj avah shopping hiih gedeg chin yamartai ch gesen emegtei hund mash ih kaif ugdug zuil shuu dee. Bi l lav ingej ajillaj bgaam chin geed yadahdaa 7 honogtoo 1 udaa shoppingddog. Goyo taalagdsan uymaa avah umsuh chin zunduu l kaif shuu dee, ter talaaasaa. Gehdee yostoi hed umsuud l graj uruu orj bgaam daa. Grajid 1-2 jil hevteed l Mongol uruu kargogoor yavna shuu dee, hehehe. Ah duu nar olon bolohoor ted nar maani huuvaaj avaad taardag uym shig bgaam. Bi l lav gutal huvtsas avahdaa neg ih gar tataad bdaggui, tertee tergui bi neg ih umsuh uym bish nuguu heded maani ochno biz gej l boddog shuu dee. Shoppingdoh gedeg chin bas l neg taashaal shuu dee, chadaj bavl amidralaas avah taashaaliig hurtej l bh ni zugeer, hehehe. Minii huvid ayalah, gazar oron uzeh, goyo amttan ideh, taalagdsan huvtsas gutal avahdaa er ni gar tatdaggui ee, tertei tergui hunii nutag gunii hoshuund hairtai buhneesee hol bj bj ter metiin zuilees ch boltugai taashaaliig ni avah l heregtei sh dee, hehehe

    Хариулах

  • Zov

    2018-04-23 08:10 at 08:10

    Zov bodson bna,Land cruiser mashin unah,prius mashin unah 2t yalgaa baihgyi shyy mongolchuudaa,manaih gereeree xuuchin ugsarmal bairand amidardag,1sh vitz mashintai, ene mashinaa 11 jil unaj bna,xarin bankind 200 orchim say tugregiin xadgalamjtai,ene xorvood brend nertei olon xereggyi xog baidag ium daa dyy mine,

    Хариулах

  • sindrom gej

    2018-04-23 09:42 at 09:42

    ene bol sindrom yum shuu dee, gehdee uls hugjih humuus ni temtsegch baih tusam ene balai yum arilna

    Хариулах

  • зочин

    2018-04-23 10:05 at 10:05

    Гарчиг нь тэнэг болж. Зүгээр л үрэлгэн байдалдаа харамссан хүн юм. Гадаадад жорлон угааж өндөр цалин авдаг нь буруу бишээ. Үрэлгэн, мөнгөө буруу зарцуулдагийг л ойлгуулах гэж оролджээ. Гэхдээ бүх монголчууд ийм биш. Ядарч зүдэрч олсон мөнгөө ар гэр рүүгээ явуулж олон хү тэжээдэг. Бас жорлон угаадаггүй мундаг бизнес эрхэлдэг монголчууд бүх оронд олон байдаг юм шүү. Монголчууд атаархуу,залхуу 2-оо давж чадвал уг нь чадвар сайтай улс шүү.

    Хариулах

  • ийм байна

    2018-04-23 10:33 at 10:33

    Монголдоо хэзээ 3.5 сая төгрөгийн цалинтай ажиллах боломжтой болох бол доо:((

    Хариулах

  • Зөв өнцгөөс нь харж унших хэрэгтэй санагдлаа Зүгээр л хүн муу хэлж байгаа нь арай л юм Үнэн л энэ шүү дээ Ухаарал харлаа

    2018-04-27 13:26 at 13:26

    зочин

    Хариулах

  • Зочин

    2018-07-10 02:31 at 02:31

    Sard 4 say = $1631 xiideg baij $500-1500 yum xudaldaj avna gej yu bdiin. Gudamjind amidardag yum xaashaa yum.

    Хариулах

  • irgen,

    2019-01-12 16:34 at 16:34

    er ni bol zov shyydee, oortoo taalagdsan huvzasaa l omsoh ni zov yneteich bai hyamdch bai. Gadnii orond syrtei bayjih bolomjgui jorlon, hog shoroo uhaj amdraliinhaa saihan zagiig barj baisnaas eh orondoo zygeer l saihan ajilaa hiigeed amidrah ni zov, setgel sanaa, oyun sanaagaa hogjyylj amdrah ni ireeduid chin, yr hyyhdyyded chin heregtei shyydee, neg l medehed hyyhed chin hench bish , mongolch bish, gadaadch bish,,,hamag yne zenetei amdral chin ongordog um shyydee!!!!

    Хариулах

    • bayaraa

      2019-01-12 21:08 at 21:08

      sar bolgon awdag gej yu bsii. Hawar namar chin jild 1 udaa l boldog um bga biz dee. Umaa unshaach malaa

      Хариулах

  • bayaraa

    2019-01-12 21:07 at 21:07

    sar bolgon awdag gej yu bsii. Hawar namar chin jild 1 udaa l boldog um bga biz dee. Umaa unshaach malaa

    Хариулах

  • Зочин

    2019-01-12 22:46 at 22:46

    Uher mongolchuud muugaa medehgui mal ulsuud unen buduuleg soylgui

    Хариулах

  • уншигч

    2019-01-13 00:13 at 00:13

    бусдад харагдах гэж амьдардаг үнэн ядарсан дорой сэтэхүйтэй болсон хүмүүс маш их байгаа дээрээс нь атаархуу хорчин гэж яаваа уг нь бусдын юу хийж яаж явах хэнд ч хамаа байхгүй өөртөө л болж байвал болоо . монголчууд том машин унасан том гэдэстэй хүмүүст аймаар дуртай бүр долигнохыг нь яанаа энэ бол бидний сэтгэлгээний том ядууралд унасны гэрч

    Хариулах

  • чимгээ

    2019-01-13 00:16 at 00:16

    монголчууд хөх толботой гэж хашгирах мөртлөө хүний мууд дуртай үнэ худлааг нь мэдэхгүй байж хүний гүтгэлгээр ямар нэг асуудхлд орооцолдсон хүнийг бүр газар дор ортол нь муулж доромжилж муу энергээ цацаж бах таваа хангана өөрөө ээж аав үр хүүхэдгүй мэт загнана надад ийм юм тохиолдвол яах вэ гэж хэзээ ч бодохгүй нэг бодлын ухаан богино

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй