Амьдралыг тань хорлодог 10 төрлийн хүн

Эрдэмтдийн судалгаа эргэн тойронд чинь байгаа таагүй хүмүүс танд маш муу нөлөө үзүүлдгийг тогтоосон байна. Ялангуяа амьдралыг тань хорлодог 10 төрлийн хүмүүс байдгийг тэд нэрлэсэн юм. Энэ 10 төрлийн хүмүүс бусдыг ашиглаж, хорлож, стрессэнд оруулдаг байна. Та ийм хүмүүстэй долоо хоног хамт байхад л тархины эд эс чинь өчнөөнөөрөө үхэж үрэгдэн, хэдэн сарын дараа өвчин тусна. Ийм хүмүүсээс хол байгаарай.

Амин хувиа хичээгч

Энэ төрлийн хүмүүст таны ажил төрөл, зовлон зүдгүүр огт падлий байхгүй. Энэ том ертөнцөд тэр зөвхөн өөрийгөө л боддог. Амиа хичээгчидтэй найзалж нөхөрлөх битгий хэл танилцаад ч хэрэггүй.

Ховч

Хов базах дуртай хүмүүс бусдын зовлонгоос таашаал авдаг. Мэдээж хөршийн ажил төрөл хэр яваа, хэн хэнтэй үерхэж байгааг хүн болгон л сонирхдог, мэдэхийг хүсдэг. Гэхдээ ухамсартай хүмүүс хаана, юу ярих, хэзээ зогсох вэ гэдгээ мэддэг. Харин ховч хүмүүс хаалганы нүх, цоорхой болгоноор шагайж, илүү мэдээлэл олон, бусдад дамжуулахыг хүсдэг. Зүгээр нэг хүсэх биш хэтрүүлэн дамжуулдаг, нэг төрлийн өвчин юм. Ийм хүн танд хэрэггүй. Тэдний яриа таны чихэнд могойн хор болон орно гэдэгт итгээрэй.

Их зантай

Их зантай хүнтэй нөхөрлөх нь цагийн гарз. Яагаад гэвэл тэд таны хийж, бүтээж байгаа болгоныг харж, өөртэй нь сөргөөцөлдөх гэж байна гэж хүлээн авдаг. Их зан бол өөрийн дутагдал, өө сэвээ нуусан маск юм. Энэ төрлийн хүмүүс ямар нэг юм тохиолдоход нэр төрөө аврахын тулд таныг золиосонд гаргана.

Хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй

Сэтгэлийн хөдөлгөөнөө огт барьж чаддаггүй хүмүүс байдаг. Тэд асуудлын учрыг олоогүй байж л сэтгэл хөдлөлөө ойр байгаа хүмүүстээ гаргадаг. Хажууд нь байхад тун стресстэй.

Шүүмжлэгч

Үнэнч шудрага байх сайн хэрэг. Гэхдээ бүх юмны өөг хайж, харж шүүмжлээд байдаг хүн бол өөрийгөө ч, өрөөлийг ч ядрааж, бухимдуулдаг. Шудрага байх гэдэг сайхан зан чанарыг муугаар ашиглаж, хүмүүсийг хорлодог.

Хохирогч

Үүрдийн мөнхийн хохирогч хүмүүс байдаг. Хүмүүс бид хэн нэгний зовлонг сонсож, хуваалцан, чадах чинээгээрээ туслахыг хүсдэг. Харин “хохирогч” бол жаахан зүйлийг ч хэт өсгөн ярьж, машины дугуй нь хагарахад бараг дэлхий сөнөсөн мэт дөвийлгөн ярьдаг. Энэ төрлийнхөн дэлгүүр орохоор худалдагч нь буруу юм өгөөд, машин барихаар цагдаа торгоод, нимгэн хувцастай гарахаар нь л цас ороод байгаа мэт байдаг. Үргэлж би ингэж хэлмэгдлээ, хохирлоо гэж гоншигносоор хавь орчноо стресстүүлнэ. Ийм хүнд байнга туслаад байвал тэр байнга “хохирсоор” л байх болно. Зайгаа барь.

Зальтай

Таныг бяцхаан зальдах гэж оролддог хүн хажууд чинь байж л байгаа. Бүр том залилан хийхгүй ч таныг аяга кофе, зүсэм талхнаас эхлээд холгоод л байх санаатай. Тэд харахад андашгүй тул шууд танилын тооноос хас. Өрөвдмөөр санагдаж байсан ч яагаад та түүнд ашиглуулах ёстой гэж.

Хуурамч дүр эсгэгч

Тэд найз нөхдийн дүр эсгэн, таны амьдралын эрч хүч, цаг хугацааг сорсоор байдаг. Тэднийг ялган таних, харилцахад тун хэцүү. Учир нь тэд таны найз мэт л байдаг. Хуурамч нөхдүүд таны дуртай зүйлийг бүгдийг мэдэх тул энэ мэдээллээ өөртөө ашигтайгаар ашиглана.

Атаархагч

Атаархагч хүмүүсийн хувьд хэзээд хажуу хөршийн хөшиг нь илүү өнгөлөг, гэрэл нь арай л тод мэт санагдаж байдаг. Тэд хувийн аз жаргалыг мэдэрдэггүй. Учир нь өөрийнхөө амжилтыг үргэлж бусдынхтай харьцуулж үздэг. Түүнтэй хамт байхад ямар ч сонирхолгүй. Атаархсан яриа сонсоод байхыг хүсэхгүй байгаа биз дээ.

Гутранги үзэлтэн

Гутранги үзлийг амьдралыг бодитоор хардаг хүнтэй хольж болохгүй. Хүн болгонд л амьдралын таагүй үе тохиолддог. Цохилт болгонд гуниглаад яваад байвал амьдралд бүтэх зүйл ховор. Харин гутранги үзэлтнүүдийн хувьд мандсан нар ч арай бүдэг, ургасан зүлэг ч жинэхнэ ногоон биш мэт санагддаг. Тэд бол таны амьдралын хүч чадал, эерэг бүхнийг сорон авах аюултай хүмүүс юм.

Эх сурвалж: http://www.ub.life/p/15756

 

4 thoughts on “Амьдралыг тань хорлодог 10 төрлийн хүн

  1. irgen 2019-01-13 13:37 at 13:37

    yamar soliotoi yum bichdeg yum haana bna ter togs hun chini

    Хариулах
  2. зочин 2019-01-13 16:26 at 16:26

    арван хуруу тэгш хүн байдаггүй юм.

    Хариулах
  3. zochin 2019-01-13 18:56 at 18:56

    Mongolchuud hezee muhar susgeesee salah yum boloo .

    Хариулах
  4. zochin 2019-01-14 08:16 at 08:16

    hentei ch bitii naizalj nuhurlu, uuruu uurtuu ezen bolj yavaa gesen uguu, buh hund dutagdal bdag bizde

    Хариулах

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн