Рок Попын ертөнцийн амтлаг жимснүүд болох “Киви” хамтлагийнханы хатуу гэрээний хугацаа дуусч нэг хэсэг гэр бүл, хувийн амьдралдаа түлхүү анхаараад байсан билээ. Хамтлагийн ахлагч Ука соло карьераа эхлүүлж тун амжилттай яваа.

Дэлхийн номер нэг контентын Монгол дахь хувилбарын шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж чадсан түүний нэр хүнд өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй. Харин хамтлагийн гишүүн Агий усанд хаясан чулуу мэт нам гүм байгаа бол Намуун хэд хэдэн клип гаргаад авсан ч төдийлөн амжилттай болоогүй. Түүний сүүлд гаргасан “FALL IN LOVE WITH YOUR HEART” дуу нь сонсогчдын таашаалд төдийлөн нийцсэнгүй бололтой. Тус клипны Юүтүүб хуудас дахь хувилбар дээр сонсогчид магтахаасаа илүүтэй шүүмжилж гарчээ. Дуулалт, бүжиглэлт, өнгө төрх гээд бүхий л зүйл тийм ч хангалттай биш байгааг илэрхийлсэн сонсогчид Намуунааг “арай их бэлтгэл хийж болоогүй юм уу” хэмээн халаглаж суугаа харагдав.

Эх сурвалж: Factnews.mn

Image may contain: 1 person, standing and text

Image may contain: 3 people, people standing and shoes

 

Image may contain: 8 people, people sitting and shoes

Image may contain: 5 people, people standing and text

 

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн