Хошин шогийн хамтлагуудын тоглолт сүүлдээ улиг болсон сэдвийг давтах, нэгэн хэв маягийн байдаг л жүжиглэлт эсвэл тоглолтын цагаас түр ч атугай хороох гэсэндээ дуу дуулж цаг нөгцөөх болсон нь эцэстээ дунд сургуулийн урлагийн үзлэгтэй төстэй мэт санагдах болсон гэдэгт буруудахгүй болов уу. Энэхүү хэв маягийг эвдэж “UB comedy”-гийн залуус “+17 цуврал” –ийн Цогтоо Жижгээ нар хошин урлагийн шинэ хэв маяг, урсгалыг оруулснаараа үзэгчдийг байлдан дагуулах болсон.
Хоёр өөр продакшны залуу жүжигчид болох Цогтоо, Жижгээ нар хамтран “+17 цуврал”-аараа ёстой л “балайг” нь авч байгаа. “Эмоци” продакшнаар овоглодог жүжигчин Цогтоо Жижгээгийн хамтаар нэгэн телевизийн нэвтрүүлэгт орох үеэрээ өөрийг нь тоохгүй орхисон, хаясан охидод зориулж үгээ хэлжээ. Тэрбээр Олон ч охидоос үерхэх тухай гуйж байсан. Хариуд нь “Найзууд байя” гэдэг үг сонсдог байсан. Тиймээс намайг хаясан охидуудад гэж хэлэхэд тэр үедээ үерхэхгүй яагаав. Одоо би “Од” болсон. Удахгүй лизингээр машин авах гэж байгаа, бас байр авна. Цаашдаа лагерийн байшинтай ч болно” гэж хошигножээ. Залуу жүжигчин маань мэдээж гэр бүл зохиож, хүүхэдтэй болсон гэдгийг та бүхэн мэдэх биз ээ.
1 comment
нээрээ тийм шүү өчигдөр маск үзсэн ёстой дунд сургуульд байхад урлагын үзлэгийн хошин шог гэж нэг өөрсдөө л тоглоод байгаа бололтой хошин шог хийдэг байсан яг л тэр санаанд орсон шүү дахиж л хошин шог үзэхээ больё гэж бодсон тэрний оронд жүжиг үзэх хэрэгтэй гэж бодсон