Оросын кёрлингийн тамирчин бүсгүйг Холливудын ододтой зүйрлэжээ

Пёнчаны Олимпийн наадамд оролцож буй Оросын тамирчин Анастасия Брызгалова хэдэн сая үзэгчийг байлдан дагуулж байна. Эх орон нэгтнүүд нь түүгээр бахархаж, хүрэл медаль хүртсэнд нь баярлаж байх зуур гадаадын иргэд түүнийг Адриана Лима, сайхан бүсгүй Меган Фокс, тэр ч бүү хэл Анжелина Жолитой зүйрлэжээ.

Брызгалова нөхөр Александр Крушельницкийтэйгээ дабл-микст төрөлд оролцож, энэ олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Үүний дараа эхнэрийг нь Америкийн хэвлэлүүд Жеймс Бондын тухай киноны баатартай, Крушельницкийг “Форсаж” киноны баатартай адилхан гэжээ. Харин Настяд өөрийгөө алдарт 007-гийн бүсгүйтэй адилхан гэсэн нь инээдийг нь хүргэсэн байна. “Би Бондын эмэгтэй гэж үү? Энэ тухай сонсоод зөндөө инээлдсэн” хэмээжээ.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.