2018-02-14 10:551min01

ОУОХ АНУ-ын эмэгтэй хоккейчдийг дуулгаа солихыг шаардав

Untitled-10

Олон улсын Олимпийн хороо АНУ-ын үндэсний хоккейн эмэгтэй шигшээ багийн тамирчид болох Николь Хенсли, Алекс Ригсби нарын дуулган дээрх Эрх чөлөөний хөшөөний зураг Олимпийн дүрмийг зөрчиж байна гэж үзээд солихыг шаарджээ. Олимпийн дүрмээр бол наадмыг улс төрийн суртал ухуулгын талбар болгон ашиглахыг хориглодог юм.

АНУ-ын хоккейн холбоо Олон улсын Олимпийн хороотой үүссэн асуудлыг шийдвэрлэх боломжийг талаар хэлэлцэж байна.

Өчигдөр АНУ-ын эмэгтэй хоккейчид Пёнчаны наадамд ээлжит тоглолтоо хийхээр болсон билээ. Тэдний өрсөлдөгчид нь Оросын шигшээ багийн охид байх аж.