Адууны өөх холестерингүй, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй

Адууны мах нь хүнс тэжээлийн хувьд шим тэжээл гойд өндөр чанартай. Адууны мах нь уураг, өөхний зөв зохицолдоот харьцаатай, булчин мах нь харьцангуй нарийн ширхэглэгтэй (30-40 миллимикрон) төгс уураг бөгөөд үл орлогдох амин хүчлүүдээр баялаг.

Адууны өөх бүх булчинд жигд тархсан байдаг. Мөн холестерин агуулдаггүй, түүнийг бүрдүүлэгч олон ханаагүй тосны хүчил, тосонд уусдаг аминдэмүүд зүрх судасны үйл ажиллагааг дэмжих үйлчилгээтэй гэдгээрээ онцлогтой. Тосонд нь ханаагүй хүчлүүдийн агууламж 53-56 хувийг эзлэх бөгөөд үүнээс олон холбоот ханаагүй хүчлүүд 20-22 хувь эзэлдэг байна.

Харин булчин мах нь чалх жавхааг дээшлүүлэн залуужуулах нөлөө үзүүлдэг ажээ.

  • WordPress
  • Facebook

Сэтгэгдэл оруулах

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд updown.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Messenger bot -той ярилцаад үзнэ үү