Биеийн хэвийн үйл ажиллагаанд нилээд хэдэн химийн элемент их бага хэмжээгээр оролцож, байдаг. Тэдгээр химийн элемент дутагдвал ямар нэг эд эрхтний үйл ажиллагаа хямарч олон төрлийн өвчний эхлэл болдог. Шөрмөс татах, хурдан ядрах цуцах зэрэг шинж нь бие кали дутагдсаны сонгомол шинжүүдийн нэг юм. Дасгал хийх зэргээр биеийн хүчний огцом ачаалал авахад шөрмөс татах, булчин зангирах зэрэг шинж тэмдэг илэрдэг нь кали дутагдсаны шинж болохыг анхаар.
Булчингуудын өөрийн эрхгүй, хүчтэй, өвдөлттэй,удаан үргэлжлэх агшилтыг хэлнэ. Булчингийн мэдрэлийн судал хэт мэдрэг болсны үр дүн. Ихэвчлэн булчин удаан хугацаагаар ачаалалтай байснаас үүсдэг ба биеэнд хүчил төрөгч , шингэн ба давс эрдэсмагни,кальци дутагдсантай холбоотой.
Шөрмөс татах vед хөлөө хөдөлгөж иллэг хий. Мөн булчингаа амрааж хvйтэн жин тавих юм уу спиртийн төрлийн шингэн тvрхэж хvчтэй vрээрэй. Урьдчилан сэргийлэхийн тулд унтахаасаа өмнө сунгалтын дасгал хийж хэвшихэд гэмгvй. Мөн өглөө бvр нэг аяга сvv ууж заншаарай.