Христийн сүмүүдийг сүйтгэж, библи судруудыг шатаажээ

2018-09-07 16:01
mna

БНХАУ-ын Хэнань мужийн захиргаа мужийн нутаг дэвсгэрт байдаг үнэн алдартны шашны дөрвөн сүмд гүйцэтгэх ажиллагаа явуулж эд хогшлыг нь эвдэж сүйтгэн шашны холбогдолтой эд зүйлсийг хурааж авсан байна. Улмаар дуус өсгөгч хэрэгсэл, библи судар зэрэг сүмийн эд хөрөнгийг хуу хаман гадагш зөөгөөд, тэндээ шатаажээ.

 Сүүлийн нэг сарын хугацаанд гэхэд цагдаа нар үнэн алдартны шашны сүмийн эсрэг зуугаар тоологдох удаа халдсан бөгөөд арай гайгүй хандлаа гэхэд загалмайнуудыг хананаас хуулж хаядаг, эс бол сүмийг хааж орхидог байсан гэнэ.

Шашны цөөнх болсон христ, үнэн алдартны шашинтнуудын өгүүлж байгаагаар бол, цагдаа нар ингэж балмад авирласан нь төрийн дэмжлэгтэйгээр үйлдсэн зохион байгуулалттай ажиллагаа гэнэ.