“Хангарьд” ордонд нэгжлэг хийж, их хэмжээний мөнгө хураан авчээ

2017-10-19 15:011min9
UB

Өчигдөр нийслэлийн төр захиргааны байр болох “Хангарьд” ордны 8 давхарт албаны хар хувцастай хүмүүс очжээ. Тэднийг АТГ-ынхан байсан гэдгийг нийслэлийн захиргааны ажилтнууд хэлж байна. “Хангарьд” ордны 8 давхарт нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар ажилладаг. Энэ газрын өрөөнүүдийг АТГ-ын мөрдөн байцаагч нар нэгжиж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авсан бололтой. Том том хайрцагтай зүйл зөөж гаргаж байсан гэж “Хангарьд” ордны үйлчилгээний ажилчид ярилаа.

Мөн хэд хэдэн албан тушаалтныг машинд суулгаад авч явсан гэж байна. Тэгэхээр Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын албан тушаалтнуудыг АТГ баривчилсан бололтой байна. Чухам хэнийг баривчилсан талаар одоохондоо мэдээлэл алга байна. Энэ талаар АТГ-аас тодруулах гэсэн боловч мэдээлэл өгсөнгүй. АТГ хэнийг баривчлав, маш их хэмжээний мөнгийг хээл хахуульд авч байсныг үйлдэл дээр нь барив уу, “тул” байв уу, “жараахай” юу гэдгийг бид эрэн сурвалжилж, эргэн мэдээлэх болно.

Д.ХАЛИУН

9 сэтгэгдэлтэй

  • sss

    2017-10-19 16:35 at 16:35

    sain bn atg bayr hvrgie . mundag zaluust amjilt hvsie

    Хариулах

  • Зочин

    2017-10-19 17:13 at 17:13

    Zochin .Нийслэлийн хөрөнгө оруулалтын газар ажиллаж байсан Ш Идэрбаяр нь улсын мөнгийг завшиж Дүнжингарав руу дулааны шугам татаж хуйвалдан гэнэт их хэмжээний мөнгө хуйвалдан идэжээ

    Хариулах

  • kk

    2017-10-19 18:03 at 18:03

    Нийтлэг үйлчилгээний газарт ямар юмны мөнгө вэ. Давхараа андуураад байгаам баиш бээз…

    Хариулах

  • азаа

    2017-10-20 06:59 at 06:59

    нийтлэг үйлчилгээний газар чинь жинхэнэ авилга аваад архи тамхиний зөвшөөрөл өгдөг газар

    Хариулах

  • 123

    2017-10-20 09:03 at 09:03

    Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үнэр дарах зориулалттай 8.1 тэрбум төгрөгийг мөнгө угаах маягаар тендерийн үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга өөрийнхөө компанид өгөх байдлаар зарцуулагдсныг

    Хариулах

  • Зочин

    2017-10-20 11:44 at 11:44

    bichig barimtiig ni shalgah gej avch yavsan baihaa yu gej hairtsag hairtsagaar ni mungu uruunduu bailgav gejdee

    Хариулах

  • Зочин

    2017-10-21 21:52 at 21:52

    Авилгатай тэмцэх газар оройтсон ч гэсэн нойрноосоо сэрж байна даа. 60тэрбум овогтой Сандуйгийн гар х л болсон газрын наймаачингууд нийслэлийнөХангарди ордноор д рэн холхиж байгаа ш . Ялангуяа 11, 13 давхарт д рсэнүү үү үүтэд одоо их барилгын нэр х ндийг арилжаалж уландаа гишгэж байна. ТухайлбалүНийслэлийн хот т л вл лт, ер нхий т л вл г ний газрын дэд дарга Ш.Уртнасан,ө ө ө ө ө ө ө өөхэлтсийн дарга Т.Эрдэнэтуяа, ахлах мэргэжилтэн Ч.Бум-Эрдэнэ, нарийн бичигД.Дунгармаа, мэргэжилтэн Ж.М нх-Эрдэнэ, Ж.Тамир нарын ширээн доороос овооөих авилгын м нг гарна даа. Тэднийг шалгаач АТГө ө

    Хариулах

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй