Хятад улс өөрийнх нь газар нутагт Хойд Солонгосын иргэдийг бизнес эрхлэх боломжийг хааж байгаагаа өнөөдөр мэдэгджээ. Энэ нь НҮБ-ын тавьсан шинэ хоригийн дагуу авч байгаа арга хэмжээ юм байна.

Энэ дагуу Хойд Солонгосын иргэд Хятадын нутаг дэвсгэрт дангаар болон бусад этгээдтэй хамтарсан бизнес эхлүүлэх боломжгүй болж байгаа аж. Мөн одоо үйл ажиллагаа явуулж буй компаниудыг шинээр өргөжих боломжийг хориглож, Хятадын компаниудын Хойд Солонгост хөрөнгө оруулах, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх хүсэлтийг хүлээж авахгүй болсон гэнэ.

Хятад улс бол Хойд Солонгосын экпсортын 90 хувийг дангаараа хүлээж авдаг хамгийн том худалдааны түнш юм. Өмнө нь Пхеньяанаас түүхий эд импортлохоо зогсоох арга хэмжээ авсан билээ.

Эдгээр бүх хориг арга хэмжээ нь Умард Солонгосын дэглэмийг цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулах зорилготой аж.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн