Хэн нэг нь өвөл хаварт суларсан дархлаагаа бэхжүүлэх арга чаргыг хайж, зарим нь бие организмын бодисын солилцоогоо сайжруулахаар санааширч, бүр нэг хэсэг нь 4-5 кг-аар жин хасах тухай бодож байдаг. Яг ийм үед амин дэмийн хүнсийг хэрэглээд үзээрэй.

Амин дэмийн хүнс нь амин дэмийн, амин дэм-уургийн, чанамал гэсэн гурван янз байдаг. Эхний хоёрын ялгаа нь нэгд нь зөвхөн ургамын гаралтай хүнс, нөгөөд нь уургаар баялаг хүнс нэмсэнд оршдог. Чанамалын диета нь онцлогтой, гэхдээ будаанууд амин дэм, бичил бодисоор баялаг учраас эхний төрөлд ойр. Мөн энэ төрөл нь бие организмаас хорт бодисыг зайлуулж, ходоод, гэдэсний ажиллагааг сайжруулдаг байна.

Хэрэглэх арга:

  • Энэ гурван төрлийн хоол цатгалт сайтай бөгөөд 10-аас илүү хоног хэрэглэхгүй байх ёстой. Ингээд хоёр долоо хоногийн завсарлагын дараа үргэлжлүүлэх нь сайн.
  • Үр ашгийг нь тодорхойлолт нь өөрөө хэлээд өгч байгаа. Тэдний тусламжтайгаар өвөл хаварт суларсан дархлаагаа бэхжүүлэхээс гадна организмын бодисын солилцоогоо сайжруулж, 4-5 кг-аар жин хасч ч болно.

Үр дүнгээ үзтэл хэрэглэхэд амар, үндсэн зарчим нь маш энгийн:

  • Хоногт ойролцоогоор 2.5 цагийн дараа 5-6 удаа их биш хэмжээгээр хэрэглэнэ. Тэр нь танд өлсөх мэдрэмжийг төрүүлэхгүй учраас эдгээр хүнсний ямарыг та тээршаахгүй хэрэглэж чадна.
  • Сахар, гурилан бүтээгдэхүүн ба амьтан, ургамалын гаралтай тосноос бүрэн татгалзах.
  • Кетчуп, сүмс, халуун амтлагч хэрэглэхгүй байх. Давсаа эрс багасгаад болж өгвөл түүнийг хэрэглэхгүй байх.
  • Шингэн нь ямар ч хоолны дэглэмийн салшгүй хэсэг юм. Гэхдээ кофе, жүүс мөн алкоголь хориотой. Харин ус, хар, ногоон, цагаан цай сахаргүйгээр хэрэглэгдэх ёстой. Нохойн хошуу, жимсний ханд хэрэглэхэд хязгаар байхгүй.

Амин дэмийн диета:

Үндэс нь түүхий эсвэл хагас болсон, чанасан эсвэл ууранд жигнэсэн хүрэн манжин, өргөст хэмх, лууван, томат, амтат чинжүү, брокколи, брюссельар байцаанууд байдаг. Мөн салат ногооны бүх төрөл шпинат, руккола, базилик энд бас орно. Мэдээж жимсээ мартаж болохгүй. Гадил, усан үзэм амтат, чихэрлэг чавга, хэтэрхий их цардуултай төмснөөс татгалзах нь зөв.

Өдрийн цэс:

Өглөөний хоол: нэг халбага зөгийн бал, нимбэгний шүүсээр амталсан лууван алимны салат, аяга ногоон цай буюу шинэ ногооны салат, аяга ногоон цай.

Хоёр дахь нь: хязгаарлалтай жимснээс бусад бүх жимс ба аяга хөлдүү жимсний ханд.

Өдрийн хоол: брокколи байцааны зутан шөл, ногооны рагуба өвсөн цай эсвэл шоштой мөөгний шөл, ногоон ногооны салат, нохойн хошууны буцалгасан ханд.

Үд дундын хоол: хязгаарлалтай жимс, ногооноос бусад нь.

Оройн хоол: жигнэсэн ногоо, ямар нэгэн жимс, нимбэгтэй цай эсвэл хүрэн манжингийн икра ба байцааны навчинд ороосон ногооны голубцы, нимбэгтэй аяга цай.

Амин дэм-уургийн диета

Энэ диетань ногоо, жимснээс гадна хар мах, загас, далайн бүтээгдэхүүн, өндөг, тослоггүй тараг, тослоггүй бяслаг хэрэглэхийг зөвшөөрдөг. Эхний төрлийнх шиг энд төмс, гадил, чихэрлэг жимс, тослогтой бяслаг, тарган мах, утсан мах хориотой. Энэ цагаан хоолны гол онцлог нь уураг ба амин дэмийн хүнсээ тусд хэрэглэх учраас хоолны цэс хийхдээ үүнийг анзаарах хэрэгтэй.

Өдрийн цэс

Өглөөний хоол (уурагны): чанасан хоёр өндөг ба аяга ногоон цай эсвэл 150 гр ээдэм, аяга нохойн хошууны ханд.

Хоёр дахь нь (амин дэмийн): зөвшөөрөгдсөн ямар ч жимс.

Үдийн хоол (уургийн): 200 грүхрийн чанасан мах ба өвсөн цай эсвэл ууранд болгосон 200 гр загас ба нимбэгтэй аяга цай.

Үд дундын (амин дэмийн): хязгаарлалтай жимс, ногооноос бусад нь.

Оройн хоол (уургийн): тослоггүй 200 г ээдэм зөгийн балтайхөлдүү жимсний хандэсвэл 200 г тахианы чээж мах ба хөлдүү жимсний ханд.

Чанамалын  диета

Үндэс нь ямар ч будаа (улаан буудайн, цагаан будаа, гурвалжин будаа, хар будаа г.м), ганцхан хүүхдийн будааг л хориглоно. Тэднийг жимс, ногоо, мөөг самар, зөгийн балтайгаар хэрэглэж болно.

Хүүхдийн будаанаас гадна цөцгий тос, мах, загас, өндөг басүүн бүтээгдэхүүнүүд, мөн гадил, усан үзэм, гурилан бүтээгдэхүүнийг бас хориглоно.

Чанамалаа оройноос бэлтгэнэ. Нэг аяга будаанд гурван аяга ус хийгээд давс, амтлагчгүйгээр буцалснаас нь эхлэн таван минут чанадаг. Дараа нь түүнийг галнаас аван шөнөдөө дулаан байлгаж ууршуулахын тулд алчуураар бүтэн ороож тавина.

Өдрийн цэс

Өглөөний хоол: 150 г чанамал, нимбэгтэй ногоон цай.

Дараагийн хоол нь: 100 г чанамалзөвшөөрөлтэй ямар  хамаагүй  жимс.

Үдийн хоол: үзэмтэй, 200 г чанамал ба өвсний ханд

Үд дундын хоол: 100 г чанамал ба ямар хамаагүй ногоо

Оройн хоол: 200 г чанамал, жимс ба нимбэгтэй цай.

Дашрамд сонсгоход, амин дэмийн цагаан хоолны талаар янз бүрийн чуулга, уулзалт дээр маш эерэгээр ярьж, тэднийг илүүдэл жингээ хасах, организмаа цэвэрлэхэд тустай хэлж байгаа. Мөн шингэц сайтай. Гэхдээ түүнд хэт татагдах хэрэгүй. Орц бүтэц нь маш өргөн байх ёстой.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн