Энэ дэлхийн эмэгтэй болгон гоо сайхан харагдуулдаг гэх бүхий л аргыг туршиж үздэг гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Гэсэн ч тэр бүх арга үнэхээр үнэн гэж үү. Орчин цагт хүмүүс хууримч хаяг нээж хандалт авахын тулд үнэн худал нь мэдэгдэхгүй зөвөлгөө, мэдээлэл бичдэг болсо. Зарим нэг нь бараа бүтээгдэхүүнээ борлуулахын тулд өөрөө ч хэрэглэж үзээгүй байж, үгийн сан дахь хамгийн сайхан үгнүүдээ холбон бичиж олон нийтийн тархийг угаадаг. Хамгийн сүүлийн жишээ дурьдахад,
Саяхан амралтаа аваад нутагтаа очиж удаан уулзаагүй эгчтэйгээ таарч, жаахан ярьж суутал өвөл хөлгүй болохоо алдаж хоёр сар орчим боолттой хөлтэй явсан гэв. Учрыг тодруулахад, “Дөрөв таван жилийн өмнөөс баруун хөлийнхөн эрхий хуруун дээр ургасан яс нь жил ирэх тусам томроод байгаа тул 38 размер өмсдөг боловч ясандаа захирагдан 1-2 размер том гутал өмсдөг болсон тул санаанд таарсан гутал биш ясандаа таарсан гутал авч өмсдөг. Тиймээс би тэр яснаас яавал хурдан салах вэ гэж өдөр шөнөгүй боддог байсан.
Гэтэл нэг өдөр фэйсбүүк дээр “Мэс хүргэлгүй хөлөнд дээр ургасан яснаас салах арга” гэсэн мэдээ явж байлаа. Тэр мэдээг утсан дээрээ хадгалж аваад хэрэгжүүлэхээр шийдэв. Эмчилгээнд орж байгаа материал нь олдоц ихтэй бас 3 хан хоногт ургасан яс устаж алга болно гэсэн нь маш их таалагдсан юм.
Тиймээс мэдээнд бичсэний дагуу 5 ширхэг аспирин нунтаглан түүн дээрээ 10гр иод, 15 гр нимбэгний шүүс хийн хольж ясан дээрээ тавьж авалгүй 3 хонуулсан. Эхний өдөр нь час час хийн өвдөөд 2 дахь өдрөөс нь тэсэхийн аргагүй өвдөж эхлэхэд нь ургасан яс алга болж байгаа болохоор аргаггүй байх гэж бодон дэвчиж өвчин намдаах эм уугаад 72 цаг болгоод боолтоо автал улаан эрээн юм болчихсон байсан.
Тэр оройноо өвчиндөө болж халууран дэмийрч эхэлсэн тул гэрийнхэн нь түргэн дуудаж үзүүлтэл яаралтай эмнэлэг авч явж мэс заслын тасгийн ээлжийн эмчид үзүүлтэл эмч угааж цэвэртэл боолт тавьсан хэсгийн бүх арьс нь үхжин, хууран унаж, яс нь цухуйсан харагдаж байлаа. Эмч боолт хийн өвчин намдаах тариа хийгээд нэг сар эмнэлэг дээр ирж боолт хийлгээрэй гэж хэлсэн. Мөн “Хөлөн дээр ургасан ясыг мэс залын аргаар авахаас өөр ямар ч аргагүй.
Та азтай юм аа хэрвээ удсан бол хөлгүй болох байж” гэж хэлсэн. Түүнээс болж эгч нь 1 сар эмнэлэгт өглөө болгон очиж хөлөө боолгон, 2 сар доголж явсан бөгөөд нөгөө яс нь санаа дагаад тэрүү бүр томорчихсон юм шиг санагдаад байгаа одоо намар боллоо гутландаа орохоор л мэдэгдэх байх даа” гэсэн юм. Энэ мэт хийсэн хоосон худал мэдээлэлд итгэж амь нас эрүүл мэндээрээ хохирч байгаа хүн маш олон байна. Дээрээс нь хүн хүний биеийн онцлог өөр учраас тэр хүнд таарсан зүйл таньд таарна гэсэн үг биш тиймээс аливаа зүйлийг туршиж үзэхийг тулд сайтар судлах нь зүйтэй юм.