Бэлгэвчийг ганцхан тохиолд ашиглдаг гэж Та боддог уу. Үгүй шүү, ахуйн хэрэглээний хувьд хүн гэдэг амьтны сэтгэмж хязгааргүй. Тиймдээ ч бэлгэвчийг ахуйн хэрэглээнд хамгийн ер бусын, хачин ашигтай байдлаар хэрэглэж болох аргыг хүмүүс “нээсэн” байна. Одоо энэ зүйлийг ашигтайгаар хэрэглэж болох 15 аргатай танилц .
- Лаазтай өтгөрүүлсэн сахартай сүүнд өөдгүй муусайн хорхой шавьжийг оруулахгүйн тулд түүнийг бэлгэвч углан таглаж болно.
- Шар айраг шимж, хатаасан загасаар даруулж байхдаа гар утсандаа загасны үнэр шингээхгүй гээд бэлгэвч углаж болно
- Түүнд мөнгөн давсгэрт эсвэл үс хадгалж болно.
- Түүнийг амьд алтан загас худалдан аваад гэртээ авчрах аквариум бас болгож болно.
- Шинэ жилийн хувцас болгож болно.
- Усанд норохгүй цүнх ба шүхрийн материал ч болно.
- Гал тогооны угаагуурын хоолойн нягтруулагч болгон ашиглаж болох нь.
- Хуруугаа эсгэсэн бол сав суулгаа уагаахдаа шархтай хуруундаа углан ус хүргэхгүй байх арга хэмжээ авч болно.
- Мөн оймс, бээлийний дотор болгон ус авч явж болох гэнэ. Бэлгэвч 30 см хүртэл сунадаг учир 1.5 литр усны даацтай юм.
- Хоёр бэлгэвчээр чавх хийж болдог гэнэ. Хэрвээ энэ эдийг хийхээр шийдсэн бол хамгийн хямд бас хамгийн зузаан бэлгэвчийг ашиглах хэрэгтэй шүү.
- Агуй болон завиар аялахдаа түүнд шүдэнз ба асаагуур хадгалахыг зөвлөж байна.
- Аялалаар явж байгаад гар хуруугаа эсгэвэл бэлгэвчийг цус тогтоох боолт болгон ашиглаж болно. Түүнийг долоо дахин уртсан сунадаг гэх юм билээ.
- Загасчид норгохгүй гэсэн зүйлээ бэлгэвчинд хадгалж болох аж. Бас загасны дэгээг өнгөт бэлгэвчинд нуун загасны өгөөш болгодог байна.
- Өвөл цагт гараашийн цоожинд бэлгэвч углан мөсжихөөс нь хамгаалдаг гэнэ.
- Замын эцэс төгсгөлгүй түгжрэлд орсон байхад гэнэтхэн “морь харах” хэрэг гарч машинаасаа гарах аргүй болсон бол бэлгэвчийг шигэний сав болгон ашиглаж болно.
Энэ бүгд нь ихээхэн “аж ахуйч” орос хүний зөвөлгөө юм. Сав суулга хангалттай өнөө цагт бэлгэвчийг “юмыг яаж мэдхэв” гээд авч яван ус зөөж, мөнгөө хадгалах нь юу л бол. Бэлгэвч хуруундаа углачихаад аяга тавгаа угаагаад зосож байна гэж үү?
Эсвэл хүүхдээ алтан загас худалдан авах гэж байгаа хүн бэлгэвчтэйгээр дэлгүүрт очно гэж үү?
Гайхмаар. Бэлгэвчтэй гар утастай шар айраг шимэн суух нь сонирхолтой байж болох юм. Энд нэмж хэлэхэд бэлгэвчийн талаар ойлголтгүй хөдөөний монгол айл түүнийг агаарын бөмбөлөг гэж үлээн хийлээд орныхоо хөшигнөөс уяан гэрээ чимсэн байсан гэх онигоо шиг яриа байдаг. Тэр аж ахуйч биш харин гоо зүйн сайн мэдрэмжтэй нэгэн байсан байх.
Бэлтгэсэн: М.ЭРДЭС