Завхан аймгийн Онцгой байдлын газарт энэ сарын 6-ны 10.58 цагт Сантмаргац сумын Баяннуур багийн Билүүт гэдэг газар сумын төвөөс 30 км-т орших Баяннуур нууранд ОХУ-н иргэн, 46 настай, эрэгтэй Черняев Вадим Анатольевич живж, осолдсон тухай дуудлага иржээ. Ослын газарт Онцгой байдлын газрынхан Увс аймгийн онцгой байдлын газрынхантай хамтран ажиллаж, эрэн хайх ажиллагаа явуулсан байна.
Эрэл таван өдөр үргэлжилж, цогцсыг өнөөдөр (2017.08.11) өглөө 09.15 цагт нуурын эргээс 1.5 км зайд, 12 метрийн гүнд хөвж явахад нь олж, гарган авч, Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.