2026-05-18 22:11
“Үндэсний давхар даатгал” ХК-ийн Бүртгэл, санхүү төлөвлөлтийн газрын дарга Чимид-Очирын Соронзонболд Монгол улсын Гавьяат эдийн засагч боллоо. Даатгал санхүүгийн салбарт тасралтгүй 27 жил ажилласан түүнийг өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол улсын гавьяат эдийн засагч цолоор шагнасан байна. Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат Чимид-Очирын Соронзонболд нь Зөвлөлт Холбоот Улсын Москва хотын Хэрэглээний Биотехнологийн Дээд Сургууль, […]










