Дарьганга сумын угтах хаалгыг мөргөж эвдсэн жолоочоос 150 сая төгрөгийн нөхөн төлбөр нэхжээ
2026-05-18 22:011min

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын угтах хаалгыг мөргөж эвдсэн жолоочоос 150 сая төгрөгийн нөхөн төлбөр нэхэж байгаа талаар мэдээлэл гарлаа.
Сүхбаатар аймгийн Дарьганга сумын угтах хаалгыг 2025 оны 11-р сарын 9-нд өвс ачсан тээврийн жолооч мөргөж, нураасан хэрэг гарчээ. Энэ талаар жолоочийн охин Э манай редакцид мэдээлэл өгсөн байна. Тэрбээр аав нь тээврийн жолооч бөгөөд өвс тээвэрлэж явахдаа угтах хаалгыг эвдсэн гэж тайлбарлажээ. Мөн Дарьганга сумын угтах хаалга нь 150 сая төгрөгөөр баригдсан бөгөөд үүний нөхөн төлбөрийг аав нь төлөхөөр болсон тухай дурдсан байна. Охин нь ээжийгээ 8 жилийн өмнө авто замын ослоор алдсан бөгөөд одоо аав, хоёр дүүтэйгээ Өвөрхангай аймгийн нэг суманд амьдардаг аж.
