Нийслэлд зөвшөөрөлгүй гарааш буулгах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна

2026-05-18 19:011min
20260518-190130-file.jpeg
Нийслэлд зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг үе шаттай буулгаж, чөлөөлсөн газарт ногоон байгууламж, явган болон дугуйн зам зэрэг тохижилтын ажлыг хийж байна.

Нийслэлийн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах зорилгоор зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг үе шаттай буулгах ажлыг хэрэгжүүлж байна. 2023 онд нийслэлийн зургаан дүүргийн 132 байршилд 2355 гараашийг чөлөөлөх төлөвлөгөөний дагуу 83 байршилд 1445 гараашийг буулгаж, газар чөлөөлсөн байна. 2024 онд 121 байршилд 1500 гаруй гараашийг буулгасан бол 2025 онд 33 байршилд 325 гараашийг буулгасан байна. Мөн 2026 онд 34 байршилд 410 гараашийг буулгахаар төлөвлөжээ. Буулгасан талбайд ногоон байгууламж, амрах талбай, явган болон дугуйн зам, хүүхдийн тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг тохижилтын ажлыг хийж байна.