Хотын даргыг чөлөөлөх асуудлаар Засгийн газар хуралдах товтой байна

2026-05-18 11:001min
20260518-110036-file.jpeg
Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн бөгөөд Засгийн газар өнөөдөр энэ асуудлаар хуралдахаар төлөвлөжээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Ерөнхий сайд Н.Учрал Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн байна. Үүнтэй холбогдуулан Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр албан тушаалаа хүлээлгэн өгөхөө илэрхийлжээ.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн дагуу Хотын даргыг огцруулах шийдвэр гарснаас хойш 15 хоногийн дотор дараагийн хүнийг нэр дэвшүүлэх шаардлагатай байдаг.

Энэхүү шийдвэрийн процесс Засгийн газрын хуралдаанаар эцэслэгдэх бөгөөд өнөөдөр 14:00 цагт Хотын даргыг чөлөөлөх асуудлаар Засгийн газрын хуралдаан товлогдсон байна. Гэсэн хэдий ч хуралдааны цаг одоогоор албан ёсоор батлагдаагүй байна.