20260413-193031-file.jpeg

2026-04-13 19:30
Эрүүл мэндийн салбарт цалингийн нэмэгдлийг зохицуулах, анхан шатны тусламжийн хүртээмжийг сайжруулах иж бүрэн шинэчлэл хийх шийдэл боловсруулах үүрэг салбарын сайд нарт өглөө.

20260413-190024-file.jpeg

2026-04-13 19:00
Үндэсний аудитын газрын 2025 оны аудитын тайланд төрийн өмчийн компаниудын санхүүгийн тайланд нийт 8.4 их наяд төгрөгийн зөрчил илэрсэн бөгөөд үүнд албан шаардлага, төлбөрийн акт, хариуцлага тооцуулах арга хэмжээ авсан байна.

20260413-180042-file.jpeg

2026-04-13 18:00
Баянгол дүүргийн Гандангийн дэнжийн 1.8 га газрыг тохижуулахад зориулан газар чөлөөлөх нэгж талбарын тоог 160 болгон нэмэгдүүлж, нөхөн олговор олгож байна. Мөн Сүхбаатар дүүргийн том оврын тээврийн хэрэгслийн зогсоолыг нүүлгэх ажил үргэлжилж байна.

20260413-163044-file.jpeg

2026-04-13 16:30
2025 онд улсын хэмжээнд 2339 хүүхэд гэмт хэргийн улмаас хохирч, хүүхдээс үйлдсэн 1135 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Цахим дээрэлхэлт болон үе тэнгийн дээрэлхэлтийн асуудал нэмэгдэж байгаа тул урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж байна.

20260413-153021-file.jpeg

2026-04-13 15:30
2026 оны нэгдүгээр улиралд гадаадын иргэн, харьяатын газар 1579 гадаадын иргэнийг хамруулсан хяналт шалгалт хийж, 277 иргэнийг оршин суух зөвшөөрлийн зөрчилтэй холбоотойгоор албадан гаргасан байна.

20260413-123014-file.jpeg

2026-04-13 12:30
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн пүрэв гарагт шийднэ. Төсөлтэй холбогдуулан олон нийтийн хоёр талын байр суурь байна.

20260413-110018-file.jpeg

2026-04-13 11:00
Нийслэлд нөөцөлсөн 5,016 тонн хонь, үхрийн махнаас 3,000 орчим тонн үлдсэн бөгөөд үнийн өөрчлөлттэйгөөр сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэллээ. Махны худалдаалах цэгийг 600 орчим болгож, хонины махыг гулуузаар зарахгүй шийдвэр гаргасан байна.

20260413-103016-file.jpeg

2026-04-13 10:30
Иран, АНУ-ын төлөөлөгчид Пакистаны Исламабад хотод болсон хэлэлцээнд Ормузын хоолой, цөмийн хөтөлбөр, хориг арга хэмжээ зэрэг асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй талаар Ираны Гадаад хэргийн яам мэдээлэв.