Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг хэлэлцэнэ

2026-04-13 12:301min
20260413-123014-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай" хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн пүрэв гарагт шийднэ. Төсөлтэй холбогдуулан олон нийтийн хоёр талын байр суурь байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийг санаачилсан байна. Уг хуулийн төслийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхийг дэмжжээ.

Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх санал хураалт хийхээр төлөвлөсөн ч чуулганы танхим дахь гишүүдийн ирц хангалтгүй байсан тул АН-ын бүлэг нэг хоногийн завсарлага авсан байна.

Иймээс “УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг энэ долоо хоногийн пүрэв гарагт 10:00 цагаас шийдэхээр товлосон байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан иргэд, УИХ-ын гишүүд хоёр талын байр суурьтай байгаа бөгөөд зарим нь гишүүдийн ёс зүй, хариуцлагын асуудлыг шийдэх цаг болсон гэж үзэж байгаа бол зарим нь парламентын ардчилалд сөрөг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.