Нөөцийн махыг сүлжээ дэлгүүрээр худалдаалж эхэллээ

2026-04-13 11:001min
20260413-110018-file.jpeg
Нийслэлд нөөцөлсөн 5,016 тонн хонь, үхрийн махнаас 3,000 орчим тонн үлдсэн бөгөөд үнийн өөрчлөлттэйгөөр сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалж эхэллээ. Махны худалдаалах цэгийг 600 орчим болгож, хонины махыг гулуузаар зарахгүй шийдвэр гаргасан байна.

Нийслэлийн иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан есөн аж ахуйн нэгж 5,016 тонн хонь, үхрийн махыг нөөцөлсөн бөгөөд үүнээс 3,000 орчим тонн мах үлдсэн байна. Нөөцийн махыг өнгөрсөн хоёрдугаар сард худалдаанд гаргаснаас хойш үнэ өөрчлөгдсөн бөгөөд үхрийн махны килограмм тутмын үнэ 15,000 төгрөгөөс 18,000 төгрөг болж нэмэгдсэн бол хонины махны үнэ 13,000 төгрөгөөс 15,000 төгрөг болсон байна. Энэхүү үнээр нөөцийн махыг өнөөдрөөс эхлэн сүлжээ дэлгүүрүүдээр худалдаалах бөгөөд мах худалдаалах цэгийн тоог ойролцоогоор 600 болгох төлөвлөгөөтэй байна. Мөн өргөтгөсөн худалдааны хүрээнд хонины махыг гулуузаар зарахгүй байх шийдвэр гаргасан байна.