Эрүүл мэндийн салбарт цалингийн нэмэгдэл, шинэчлэлийн шийдэл боловсруулах үүрэг өглөө

Эрүүл мэндийн салбарын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн цалингаас нь тооцох гарц шийдэл боловсруулах үүргийг салбарын сайд нарт өглөө. Мөн эрүүл мэндийн салбарт иж бүрэн өөрчлөлт, шинэчлэл хийх шийдэл боловсруулахыг үүрэг болгосон байна.
Анхан шатны тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгох замаар лавлагаа, оочер дараалал, элдэв чирэгдлийг бууруулах зорилготой. Үүнд өрхийн эрүүл мэндийн төвүүдийн санхүүжилт, чадавхыг нэмэгдүүлж, төсвийг хүнээ дагадаг болгох, өвдсөн хойно бус өвдөхөөс өмнө урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлэлтийг оновчтой, өргөн хүрээнд хийх зэрэг багтаж байна.
Мөн хотын зах, алслагдсан бүс нутгийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, Улаанбаатар хотын төвийг зорих шаардлага, шалтгааныг багасгах, шатлал дамжиж чирэгдэхгүйгээр үйлчлүүлэх нөхцлийг бүрдүүлэх иж бүрэн эмчилгээний төлөвлөгөө боловсруулж байна.
Энэхүү төлөвлөгөө нь лавлагаа шатлалын эмнэлгүүдийн урт оочер дараалал, хэт ачааллыг бууруулж, бүх шатанд чанартай үйлчилгээг бүрдүүлэхэд чиглэж байна.
2026 оны 4 дүгээр сарын 13-нд Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллалаа.
