20260324-213047-file.jpeg

2026-03-24 21:30
НҮБ-ын Хүүхдийн Сан, Харилцаа холбооны зохицуулах хороо, ТЭСО Групп хамтран "Цахим орчинд хүүхдээ хамгаалъя" төслийг хэрэгжүүлж, хүүхэд, эцэг эх, багш нарт зориулсан цахим аюулгүй байдлын сургалтын багц модуль боловсрууллаа.

20260324-203025-file.jpeg

2026-03-24 20:30
Дэлхийн боксын холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд Монгол Улсад болно. Тэмцээнд Азийн 30 гаруй орны шилдэг тамирчид оролцохоор мэдүүлэг өгсөн байна.

20260324-153029-file.jpeg

2026-03-24 15:30
Нийслэлийн 8 дүүргийн 22 ерөнхий боловсролын сургууль үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг хамтарсан ажлын хэсэг байгуулж, судалгааны үр дүнг танилцууллаа. Судалгаагаар сурагчдын 71.9% нь дээрэлхэлтийн талаар мэдлэгтэй бөгөөд эцэг эхэд чиглэсэн нөлөөллийн аяныг хэрэгжүүлэх шаардлагатайг онцлов.

20260324-133025-file.jpeg

2026-03-24 13:30
Нийслэлд энэ онд 12 байршилд борооны ус зайлуулах шугам угсрах бөгөөд 84 дүгээр сургуулийн урд талын шугамыг барилга барих компани тасалсныг дахин угсарч хэвийн болгох ажил явагдаж байна.