УДЭТ “Төгс төгөлдрийн сургуулилалт” тоглолтыг олон улсын театрын өдөр толилуулна

2026-03-24 19:301min
20260324-193019-file.jpeg
УДЭТ-ын "Төгс төгөлдрийн сургуулилалт" тоглолтод дэлхийн яруу найргийн 30 гаруй бүтээл багтаж, гуравдугаар сарын 27-нд олон улсын театрын өдөр үзэгчдэд хүрнэ.

Жил бүрийн гуравдугаар сарын 21-нийг дэлхий даяар “Яруу найргийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалтай.

Энэ өдрийг тохиолдуулан УДЭТ-ын хамт олон “Төгс төгөлдрийн сургуулилалт” нэртэй шинэ уран бүтээлийг олон улсын театрын өдөр буюу гуравдугаар сарын 27-нд үзэгчдэд толилуулах гэж байна.

Тоглолтод эртний Грекийн Хомероос эхлээд дэлхийн яруу найргийн бүх үеийн 30 гаруй яруу найрагчийн бүтээл багтсан бөгөөд яруу найраг театрын тайзнаа амилна.

Уг тоглолтыг Оросын театрын урлагийн сургууль болох ГИТИС-ийн төгсөгч, УДЭТ-ын найруулагч Э.Билгүүн найруулна.