Насанд хүрэгчдийн Азийн боксын аварга шалгаруулах тэмцээн Монголд болно

Дэлхийн боксын холбооноос зохион байгуулах насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны гуравдугаар сарын 30-наас дөрөвдүгээр сарын 11-ний хооронд Монгол Улсад болно.
Тэмцээнд Азийн 30 гаруй орны шилдэг тамирчид оролцохоор мэдүүлгээ өгсөн бөгөөд Монгол Улсаас 15 тамирчин оролцохоор болжээ. Монголын боксын холбооноос эрэгтэй, эмэгтэй тамирчдын нэрсийг албан ёсоор зарласан байна.
Эрэгтэйчүүдийн 50 кг-д А.Баттулга, 55 кг-д Х.Билгүүнсайхан, 60 кг-д Б.Буяндалай, 65 кг-д Т.Энхтөр, 70 кг-д О.Бямба-Эрдэнэ, 75 кг-д Г.Далай, 85 кг-д Д.Барихаан, 90 кг-д Г.Энхсанаа, +90 кг-д Х.Бекнур нар өрсөлдөнө.
Эмэгтэйчүүдээс 48 кг-д Э.Намуундарь, 51 кг-д Б.Мөнгөнсаран, 54 кг-д М.Энхжаргал, 57 кг-д Т.Номин-Эрдэнэ, 60 кг-д М.Намуун, 65 кг-д М.Цэцэгдарь нар тэмцээнд оролцоно.
Энэ жилийн Азийн аварга шалгаруулах тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жингийн ангиллаар явагдах бөгөөд Монгол Улс эрэгтэй 80 кг, эмэгтэй 70, 75, 80, +80 кг-ын жингүүдээс бусад жинд өрсөлдөхөөр болсон байна.
Тэмцээнийг “Аса арена”-д зохион байгуулахаар төлөвлөжээ.
