“АПУ” ХК-ийн сүүний үйлдвэрийн дээврийн галыг бүрэн унтраажээ

2026-03-24 18:001min
20260324-180020-file.jpeg
“АПУ” ХК-ийн сүүний үйлдвэрийн дээврээс гарсан галыг онцгой байдлын алба 16:31 цагт бүрэн унтраасан талаар мэдээллээ.

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороонд байрлах “АПУ” ХК-ийн сүүний үйлдвэрийн дээврээс гал гарсан тухай дуудлага онцгой байдлын байгууллагад иржээ. Гал түймрийг унтраах ажилд дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр анги болон Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид оролцсон байна. Гал 16:31 цагт бүрэн унтраагдсан гэж мэдээллээ.