Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд ой хээрийн түймэр гарч зургаан га газар шатжээ

2026-03-24 17:301min
20260324-173027-file.jpeg
Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан ой хээрийн түймэрт урьдчилсан байдлаар зургаан га газар шатсан бөгөөд Онцгой байдлын алба унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт 2024 оны гуравдугаар сарын 23-ны өдөр ой, хээрийн түймэр гарсан талаар Онцгой байдлын албанд 13:20 цагт дуудлага иржээ.

Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан түймрийг унтраахад оролцсон бөгөөд нийт 18 хүн, гурван автомашин, хоёр трактортойгоор ажиллажээ.

Түймрийг 22:26 цагт цурамд оруулж, цэвэрлэгээний ажил хийж байна. Урьдчилсан байдлаар зургаан га орчим газар шатсан гэж Онцгой байдлын Ерөнхий Газраас мэдээлсэн байна.