download-1280x858.jpg

2026-03-23 17:05
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын захирамжийн дагуу Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг ажлын хэсэг байгуулсан билээ. Тус ажлын хэсгийг НИТХ-ын төлөөлөгч Б.Ану-Үжин ахлан хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх төслийг хэрэгжүүлэх суурь судалгааг нийслэлийн 8 дүүргийн ЕБ-ын 22 сургуулиас авсан судалгааны үр дүнг […]

20260323-163030-file.jpeg

2026-03-23 16:30
Нийслэлд гэрээ, төлбөрийн зөрчилтэй, зөвшөөрөлгүй байршуулсан хаяг, зар сурталчилгааны стандартыг мөрдүүлэх ажлыг 2024 оны гуравдугаар сарын 19-ний өдрөөс эхлүүлжээ. Төвийн зургаан дүүрэгт жишиг гудамж бий болгох төлөвлөгөөтэй байна.

large-69c0eefc74b08153c6c47b29.jpg

2026-03-23 16:00
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баярын санаачилсан “Эх оронч сурагч” хөтөлбөрийн 2026 оны нээлтийг хийхээр бэлтгэл хангаж байна. Тус хөтөлбөр нь хүүхэд, залуучуудыг эх орныхоо үнэт түүх, өв соёлоор бахархдаг, хариуцлагатай, ёс зүйтэй иргэн болгон төлөвшүүлэх зорилготой бөгөөд өнгөрсөн жил нийслэлийн ерөнхий боловсролын 64 сургуульд амжилттай хэрэгжсэн юм. Энэ жил нийслэлийн 9 дүүргийн бүх ЕБС-д […]

20260323-153020-file.jpeg

2026-03-23 15:30
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймагт 150 ортой шинэ Нэгдсэн эмнэлгийн барилгын нээлтэд оролцож, орон нутгийн эрүүл мэндийн үйлчилгээний чанар сайжирсныг тэмдэглэлээ.

20260323-143023-file.jpeg

2026-03-23 14:30
Ерөнхий сайд Г.Занданшатар Налайх дүүрэгт ажиллаж, эрүүл мэндийн төвийн нөхцөл байдалтай танилцан, эмнэлгийн хүчин чадал нэмэгдүүлэх, дулааны станцын шинэчлэлийг эрчимжүүлэх үүрэг даалгавар өглөө.

20260323-140031-file.jpeg

2026-03-23 14:00
Гадаадын иргэн, харьяатын газар 2024 оны хоёрдугаар сард 36 аж ахуйн нэгж, байгууллагын 124 гадаадын иргэнийг хамруулсан хяналт шалгалт хийж, зөрчил илэрсэн иргэдэд торгууль ногдуулж, 87 иргэнийг албадан гаргасан байна.

20260323-133019-file.jpeg

2026-03-23 13:30
2026 оны эхний хоёр сард улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 37.4 хувь нь залилах төрлийн бөгөөд цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэргийн ихэнх хувийг эзэлж байна. Цагдаагийн байгууллага иргэдийг албан бус холбоосоор банкны мэдээлэл оруулахгүй байхыг анхаарууллаа.

20260323-123024-file-1280x555.jpeg

2026-03-23 12:30
Ажлын хэсэг төрийн өмчийн хохирлыг барагдуулах, үнэгүйдсэн хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр хагас жил ажиллаж, 120 тэрбум төгрөгийн хохирол барагдуулсан ч хангалтгүй гэж Ерөнхий сайд үзэж байна.