БНХАУ шатахууны үнийг түр хугацаанд зохицуулав

2026-03-24 12:301min
20260324-123020-file.jpeg
БНХАУ газрын тосны үнийн өсөлттэй холбогдуулан шатахууны үнийг зохицуулах арга хэмжээ авч, бензиний үнэ литр тутамд 0.9 юаниар нэмэгдсэн байна.

Олон улсад газрын тосны үнэ огцом нэмэгдсэнтэй холбогдуулан БНХАУ шатахууны үнийг түр хугацаанд зохицуулах арга хэмжээ авчээ.

Энэхүү зохицуулалтаар бензин, дизель түлшний үнэ өсөх төлөвтэй байсан ч бодит өсөлт нь таамаглаж байснаас бага гарсан байна. Тодруулбал, бензин, дизель хоёр тонн тутамдаа 1160, 1115 юаниар өссөн нь эх сурвалжуудын мэдээлж байсан 2205, 2120 юанийн өсөлтөөс доогуур байна.

Үүний үр дүнд АИ-95 бензин литр тутамд 0.9 юаниар өсөхөөр болжээ. Харин урьдчилсан таамгаар АИ-95 бензиний үнэ литр тутамд 1.6-1.8 юаниар нэмэгдэх төлөвтэй байсан юм.