Credit__Pollitt__Partners_2015.max-1000x1000.jpg
2022-01-15 09:50
Америкийн технологийн аварга Google компани Лондонд нэг тэрбум доллараар оффисын барилга худалдаж авна гэж мэдэгдэв. Тус компанийн Их Британи, Ирландыг хариуцсан дэд ерөнхийлөгч Ронан Харрис “Энэхүү худалдан авалт нь ажилчид, албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулж, компанидаа итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” хэмээжээ. Google компанийн Лондон дахь оффис нь Их Британийн музейгээс холгүй, хотын төвд байрлах Сент-Гайлс төв […]

6414_t0ix.jpg
2022-01-15 09:45
Хойд Солонгосын хакерууд 2021 онд криптовалютын платформууд руу дор хаяж долоон кибер халдлага үйлдэж, ойролцоогоор 400 сая доллартай тэнцэх дижитал хөрөнгө олж авсан хэмээн программ хангамжийн Chainalysis компанийн тайлангаас иш татан The Guardian бичжээ. Тус компанийн тайланд “Хойд Солонгостой холбоотой хакерын халдлагын тоо 2020-2021 онд дөрвөөс долоо болон нэмэгдэж, эдгээр халдлагаас олсон ашиг 40 хувиар […]

1581245727263b0245e4dfd874a82d85882fd73a61465.jpg
2022-01-15 09:31
Алматы хотын комендатур баасан гарагийн өглөө үймээн самуун, дээрэм зэрэг хууль бус үйлдэлд оролцсон 2159 хүнийг саатуулсан талаар мэдэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Улсын ерөнхий прокурорын газарт “Жагсаал, үймээн самуунд өртсөн, хүндрүүлэх нөхцөлгүй хүмүүст оногдуулах ялыг хөнгөвчлөх” үүрэг өгсөн тухайгаа жиргэжээ. Токаев жиргээндээ “Хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцно. […]

EOdVy_LWkAI-m6q-1024x683.jpg
2022-01-15 08:43
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёрдугаар сарын 4-нд Бээжинд бүрэн хэмжээний уулзалт хийнэ гэж ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров баасан гарагт мэдэгдэв. Лавров хэвлэлийн бага хурал дээр “Бид Орос-Хятадын албан ёсны дээд хэмжээний уулзалтыг хийхээр бэлтгэж байна. Ерөнхийлөгч Путин Ши Жиньпин даргын урилгаар Олимпийн нээлтийн өдөр буюу хоёрдугаар сарын 4-нд Бээжинд […]

download-11.jpg
2022-01-15 08:30
2021 оны арванхоёрдугаар сард инфляц улсын хэмжээнд 13.4 хувь, Улаанбаатар хотод 14.8 хувьд хүрснийг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй ч эсрэгээрээ худалдан авах чадвар 14 хувиар буурсан үзэгдэл 1980-аад оноос хойш анх удаа тохиож байна. 2022 оны нэгдүгээр сарын 12-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 4.0 хувь, өмнөх 7 […]

0mn1tk_imported_image_x974-1024x682.jpg
2022-01-14 19:25
Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд С.Амарсайхан өнөөдөр (2022.01.14) Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ. Тэрбээр “Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүс байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсний дагуу УИХ-д өргөн мэдүүлж байна” гэв. УИХ-ын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан “Алсын […]

rayk56069b.jpg
2022-01-14 18:38
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2019 онд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын дүн, эргэн төлөлтийг шалгах ажлын хэсгийг ахалж ажилласан билээ. Тухайн үед шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулж байсан юм. Тухайлбал, Хөгжлийн банк эргэн төлөлт авч чадаагүй, ноцтой зөрчилтэй гэж […]

download-12.jpg
2022-01-14 18:35
2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,713,008,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,200,615 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Даваанбулаг” ХК (DBL +14.99%), “Дархан хөвөн” ХК (DAH +13.33%) болон “Би Ди Сек” ХК (BDS +9.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT […]

-хишиг.jpg
2022-01-14 18:30
“Насны хишиг”-ийн олголт өчигдөр хийгдсэн болохыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Цагаан cap, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан “Насны хишиг”-ийг 65-аас дээш насны ахмадуудад жилд хоёр удаа олгодог. Энэ удаад “140 орчим мянган ахмадын дансанд шууд шилжүүлэг хийгдсэн. Жилийн өмнө ахмадуудыг дансжуулах, картжуулах ажлыг банкуудтай хамтран зохион байгуулж, цар тахлын хатуу хөл хориог хамтдаа даван туулж байна” хэмээн ХНХ-ын […]

former-rio-tinto-exc-jailed-corruption-china-let-free.jpg
2022-01-14 18:26
“Turquoise Hill Resources”-ийн хувьцаа эзэмшигч “Pentwater Capital Management” компани “Rio Tinto”-ийн ТУЗ-д дахин захидал илгээжээ. Захидалд “Turquoise Hill Resources”-ийн жижиг хувьцаа эзэмшигчид Монгол Улсын Засгийн газартай адил нөхөн төлбөр авах ёстой гэсэн байр сууриа дахин илэрхийлсэн байна. Монгол Улсын Засгийн газрын 34 хувьд ногдох 2.3 тэрбум ам.долларын өрөө тэглүүлэх саналыг Rio Tinto” компани хүлээн авсан […]