Америкийн технологийн аварга Google компани Лондонд нэг тэрбум доллараар оффисын барилга худалдаж авна гэж мэдэгдэв.
Тус компанийн Их Британи, Ирландыг хариуцсан дэд ерөнхийлөгч Ронан Харрис “Энэхүү худалдан авалт нь ажилчид, албан хаагчдын хамтын ажиллагааг сайжруулж, компанидаа итгэх итгэлийг нэмэгдүүлнэ” хэмээжээ.
Google компанийн Лондон дахь оффис нь Их Британийн музейгээс холгүй, хотын төвд байрлах Сент-Гайлс төв бөгөөд Google оффистоо шилжин орохоос өмнө барилгыг засварлаж, гадна талбайг засах ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байгаа аж.
Google-ийн Британийн хэлтэс 6.4 мянга гаруй ажилтантай бөгөөд шинэ оффисын цогцолбор нь 10 мянган хүн зэрэг ажиллах хүчин чадалтай юм байна.