Хойд Солонгос улс газар тариаландаа хангалттай бордоо нийлүүлэхийг бүхий л чадлаараа хичээн ажиллаж байна.
Төрөөс өөрсдийнхөө өтгөнөөр бууц хийсэн хүмүүсийг урамшуулж эхэлжээ. Хойд Солонгос улс иргэдээ өөрсдийн өтгөнөө бууц үйлдвэрлэлд ашиглахыг уриалж байна. Учир нь тус улс хүнсний хомсдолд хаа сайгүй нэрвэгджээ.
Ажилчид хүний өтгөнийг аргал үйлдвэрлэлийн квотоо биелүүлэхийн тулд ашиглаж байгаа аж. Тус улс хөдөө аж ахуйн бордоогоо олон жилийн турш Хятадаас авч ирсэн боловч COVID-19 цар тахлын үеэр хилээ хааснаас болоод энэ бараа төдийгүй бусад бараа бүтээгдэхүүний хомсдол үүсчээ. Тиймээс Хойд Солонгос улс 2022 оны эхний “тэмцэл”-ээр хангалттай хэмжээний бууц гаргаж авахыг уриалж байна. Төрийн хэвлэлүүдээр гэрийн нөхцөлд бууц хийж байгаа хүмүүсийг ч сайшаан дэмжиж байгаа аж. Төрөөс үйлдвэрлэлийг нэмэх 10 хоногийн кампанит ажил эхэлсний дараа иргэд хүний өтгөнөөр бордоо үйлдвэрлэж эхэлснийг Хойд Хамгён мужийн эх сурвалж мэдээлжээ.
Иргэдэд 150 кг бууц, харин төрийн албаны ажилтнуудад 500 кг бууцыг нэгдүгээр сарын 4-14-ний хооронд бэлтгэх үүрэг даалгавар өгчээ. Энэ ажлыг эрчимжүүлэхийн тулд Хойд Солонгос улс уг квотдоо хүрсэн хүмүүст талон олгож эхэлсэн байна. Талоноор тухайн хүн бууцаа худалдаж болох юм байна. Хойд Солонгосын төв хороо түүнчлэн бууцны захын ажиллагааг богино хугацаанд 1 цагаар бууруулж, иргэдийг үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх цаг гаргахаар болсон гэнэ. “Эцсийн дүндээ хөдөө аж ахуйд шаардлагатай бордоо цуглуулах дарамт энгийн иргэдийн нуруун дээр ирлээ” гэж эх сурвалж ярьжээ. Хойд Солонгост бууцнаас гадна хүнсний бүтээгдэхүүн ихээр хомсдоод байна.
3 comments
Сөнөн мөхөж буй сүүлчийн коммунизм, баасаа идээд дуусах нь дээ.
Баас бол хамгийн сайн органик бордоо шүү дээ Өмнөд солонгос өтгөнөө дахин боловсруулж бордоо хийдэг
хоолгүй хүмүүс яаж баах юм бэ чааваас гэж