2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр энгийн арилжаагаар 38 хувьцаат компанийн 1,713,008,842 төгрөгийн үнийн дүн бүхий 1,200,615 ширхэг хувьцаа арилжигдсанаас 14 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 компанийн хувьцаа ханш тогтвортой байлаа. Үүнээс “Даваанбулаг” ХК (DBL +14.99%), “Дархан хөвөн” ХК (DAH +13.33%) болон “Би Ди Сек” ХК (BDS +9.36%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Ногоон хөгжил үндэсний нэгдэл” ХК (JLT -14.80%), “Ард даатгал” ХК (AIC -14.17%) болон “Монголын цахилгаан холбоо” ХК (MCH -14.08%) хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Хөрөнгө оруулалтын 2 сангийн нийт 53,159 ширхэг нэгж эрхийг 16,044,483 төгрөгөөр, нийт 100 ширхэг компанийн бондыг 9,800 ам.доллараар тус тус арилжаалсан байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.